Цэнд-Очирын Цогтбаатар анх удаа Улсын аварга боллоо
2016-01-08

 

ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар эрэгтэйчүүдийн 39 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний -60 кг-ийн жингийн улсын аварга боллоо. Ийнхүү тэрбээр анх удаагаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалж байна.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин мөнгөн медаль хүртлээ.

 

Харин хүрэл меадлийн тавцанд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Ганбатын Болдбаатар, Алдар спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Дагвасүрэнгийн Баярмагнай нар зогслоо.

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд ордонд медалийн төлөөх барилдаануудаар үргэлжилж байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
dash:
Hudalch setguulchee! Boldbaatar medal avaaguishuu. Medehgui zuildee bitgii joshuu dur!
2016-01-08