Эрчүүдийн пиджакны халаасанд юу байх ёстой вэ
2016-01-09

Маш дэгжин ажил хэрэгч хувцасласан атлаа халаас бүртээ элдэв зүйл хийж түнтийлгэсэн байвал таатай харагдахгүй. Эрчүүдэд төдийлөн олон зүйл хэрэг болохгүй. Машин болон гэрийн түлхүүр, гар утас, нэрийн хуудас, түрийвч байхад л хангалттай. Харин энэ бүгдийг аль халаасандаа хийвэл тохиромжтой бол?

 

 

  • Пиджакны дотор талын халаасанд маш нимгэн, хавтгай зүйлийг хийх хэрэгтэй. Тухайлбал, тэмдэглэлийн дэвтэр, хавтгай түрийвч, гар утас гэх мэт.

 

  • Энгэрийн халаасанд зөвхөн зангиатай өнгө зохицсон зүйл л хийнэ. Алчуур хамгийн зөв сонголт.

 

  • Пиджакны хажуугийн халаасанд нүдний шил, түүний хайрцаг, цаг тутам хэрэглэгдэх жижиг зүйлсийг хийгээрэй. Мөн нэрийн хуудас.

 

  • Харин жилетны халаасанд зөвхөн халаасны цаг тохиромжтой.

 

  • Өмдний хажуугийн халаасанд гэр болон машины түлхүүр гэх мэт зүйлсийг хийж болно.

 

  • Өмдний арын халаасанд юу ч хийх хэрэггүй. Ийм халаас байдгийг мартах хэрэгтэй.
Shuud.mn
Сонин хачин
zahiral:
er ni emegteichuud odoo bainga belgevchtei baidaani belen baidald yvdag bolosn bn lee shu
2016-01-11