Цас орж, цасан шуурга шуурна
2016-01-11

  Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

 

Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

                                                

             2016 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:    


12, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд говь, талын нутгаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин