“Экспо Монголиа-2016” олон улсын үзэсгэлэн хурал болно
2016-01-11

"Экспо Монголиа-2016” олон улсын үзэсгэлэн, хурлыг Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн яамтай хамтран ирэх тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна.


Тус үзэсгэлэн нь ХАА, газар тариалан, уул уурхай, дэд бүтэц, барилга байгууламж, байгаль орчны ногоон технологи, эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, аж үйлдвэр, үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж зэрэг  бүх салбарыг дэмжин зохион байгуулагддаг. Тиймээс  албан байгууллага, компани, ААН та бүхнийг олон улсын үзэсгэлэн, хуралд бүртгүүлж, шинэ төсөл, санааг хуваалцан бизнесийн түншлэлээ өргөжүүлэхийг санал болгож байна.

 

 

 

Зохион байгуулагчид:

  • -Ёот Фау Консалт ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс
  • -Expo Mongolia 21 GmbH, Хамбург, Герман Улс

 


ЭКСПО МОНГОЛИА ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ САЛБАРУУД:

  • -Барилга, Байгууламж
  • -Уул уурхай
  • -Нүүрс, байгалийн нөөц баялаг
  • -Дэд бүтэц
  • -Байгаль орчны технологи, хотын тоног төхөөрөмж
  • -Туслах эрчим хүч, цахилгаан
  • -Эмнэлэг, эрүүл мэндийн халамж, үйлчилгээ
  • -Хөдөө аж ахуй, ойжуулалт
  • -Хоол хүнс, боловсруулалт
  • -Тээвэрлэлт болон логистик
  • -Аж үйлдвэр, үйлдвэрлэл, тог цахилгаан
  • -Мэдээлэл, харилцааны холбооны технологи
  • -Банк, Cанхүү
  • -Судалгаа, Боловсрол, Нийгмийн үйлчилгээ
  • -Редакцууд, Мэдээлэл, Хэвлэх үйлдвэрлэл

 

 

 

Shuud.mn
Сонин хачин