Алтан бөмбөрцөг: Шагналын эзэд тодорч эхэллээ
2016-01-11

Калифорни мужийн Лос Анжелес хотын таван одтой “Beverly Hills” зочид буудалд 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол зохин байгуулагдаж байна. Наадмын эхний ялагчид тодорч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Наадмын албан ёсны “www.goldenglobes.com” сайтад мэдээлснээр “Богино хэмжээний цуврал, телевизийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид "The Affair" киноны туслах дүр, жүжигчин Мора Тирни ялагч болжээ.

 

“Богино хэмжээний цуврал, телевизийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид “Mister Robot” киноны туслах дүр, жүжигчин Кристиан Слэйтер тодорчээ.

 

“Шилдэг туслах эмэгтэй дүр” номинацид “Steve Jobs” киноны туслах дүр Кейт Уинслет тодорсон бол “Шилдэг туслах эрэгтэй дүр” номинацид “Creed” киноны туслах дүр Сильвестре Сталлоне нар ялагч болжээ

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин