“Алтан-Өд”-ийн эзэд тодорчээ
2016-01-11

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг, утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах  “Алтан-Өд 2015” наадам Монголын хүүхдийн ордонд болж өнгөрлөө.  Наадмын шилдгүүдийг яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж зэрэг 9 төрөлд тодруулжээ. Мөн наадмын үеэр Д.Нацагдорж болон  Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан тодруулснаас гадна “Утга зохиолын төлөө” зүтгэлтэн,  Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг гардуулсан байна.

 

“Алтан-Өд” шагнал хүртсэн уран бүтээлчид:

  • Яруу найргийн шилдэг бүтээл: Н.Мөнхбаяр -“Дотоод цуурай”
  • Хүүхдийн уран зохиолын шилдэг: Л.Мөнхбат – “Амин зүрхний хайр буюу шидэт сарнай”
  • Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- Д.Энхболд – “Өвс ногоо аниргүй”
  • Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Д.Пүрэв- “Зүс буруу салхи”
  • Жүжиг, киноны шилдэг зохиол- Д.Урианхай- “Ханануудын амьдрал”
  • Утга зохиолын судлалын шилдэг бүтээл: Г.Бямбажав- “Сэтгэлгээний эрх чөлөө ба ухамсрын урсгал”
  • Утга зохиолын шүүмжийн шилдэг бүтээл: Д.Хүү- “Урлаг, утга зохиолын аман сэдвүүд”
  • Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл: Н.Энхбаяр- “Орчин үеийн Хятад яруу найраг”
  • Баримтат уран зохиолын шилдэг бүтээл: Ж.Баяржаргал- “Монгол гарвальт суутан, цуутнууд”

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг:

  1. Ш.Бадарч-“Үд дундын уянга”
  2. Д.Баянтунгалаг-“Зэлүүд сарны галбир”
  3. Б.Баярсайхан- “Тэнгэрийн санаа”,”Хөх тэнгэр”
  4. Л.Мягмарсүрэн-“Тэнгэрийн нутаг”
  5. М.Эрдэнэбат-“Хүйтэн бороо”
  6. Ш.Гүрбазар- “Шанзны хавар”
  7. Б.Батрэгзэдмаа-Их хаадын санаа
  8. Сумъяа- “Монгол ногоон дарь эхийн тууж”

 

Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг

  1. Х.Чойдогжамц - "Гүн хэлмэр"
  2. Х.Алагаа - "Эцэс үгүй төгсгөлд"
  3. Б.Алтанхуяг - "Зурмал нүдэт хэрээ"

 

“Монголын зохиолчдын эвлэл”-ийн шагналыг

  1. Ч.Алтантүлхүүр - "Есүй цагаан сарнаа уулс гэрэлтэнэ..."
  2. П.Анхтуяа - "Дурлал яг дарс шиг"
  3. Ч.Наранцэцэг - "Тунгалаг өнгө"
  4. Н.Өлзийбат - "Оногдохуйн тавилан"
  5. Б.Хадбаатар - "Чингүнжав дууль"
  6. Ш.Цоодол - "Говь-Алтайн салбар"
  7. Ш.Энхбаяр - "Сэтгэлийн хураангуй", "Зүрхний хураангуй"
  8. Г.Даваасүрэн - "Улаан тайгад..."
  9. Болдын Батхүү - "Их онгод"
  10. Б.Цогнэмэх - "Тэнгэрийн хүү"/жүжиг/

 

"Утга зохиолын төлөө" шагналыг

  1. Б.Дагвадорж
  2. Б.Бүргэд нар тус тус хүртжээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин