“Хүдэр эргэж ирнэ”
2016-01-11

 

Монголын орчин цагийн хамгийн анхны аймшгийн кино 2000 онд хийгдсэн гэдэг. Тэр бол “Ядуугийн зовлон”  кино байв. Уг киноны хоёрдугаар анги хийгдэж байгаа бөгөөд “Хүдэр эргэж ирсэн нь” нэртэйгээр  удахгүй нээлтээ хийх гэнэ.

 

“Бүтэлгүй новш”, “Аюултай харилцаа”, “Сүүлчийн бүжиг”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон” зэрэг уран сайхны киног найруулсан МУСТА, найруулагч Ц.Хүсэлбаатар уг киноны найруулагчаар ажиллаж буй юм байна.

 

Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун,  МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээжээ.

 

Эргэн сануулахад уг кинонд нэгэн эмэгтэй талийгаач болохдоо өөрийн хураасан эд хөрөнгөндөө сэтгэл нь хоргодож чөтгөр болон ирж буй тухай харуулдаг. Киноны хоёрдугаар ангийг тун удахгүй нээж, айдас хүргэм үйл явдлыг үргэлжлүүлхээр зэхэж буй аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин