200 сургуульд 1.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо
2016-01-11

Гэрэл зургуудыг MPA.MN

 

БСШУЯ-наас анх удаа ерөнхий боловсролын 200 сургуульд 1.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо. Тэтгэлгийг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулав.  Л.Гантөмөр “Сургууль бүрт, хичээлийн танхим бүрт цөм хөтөлбөрийн хэрэгжилт ид өрнөж байгаа үед хүүхэд нэг бүрийн хөгжлийг цогцоор дэмжих шинэ төслийн санааг дэвшүүлэн, судалгаа хийж хэрэгцээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж өөрсдөө бие даан хэрэгжүүлэх сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь сургуулийн бие даасан байдал, хөгжилд ихээхэн тус нэмэр болно гэж төлөвлөж бид энэ ажлыг санаачлан хийж байна” гэв.

 

 “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг БСШУЯ хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Нэгдүгээр үе шатны сонгон шалгаруулалтад 400 сургууль төслийн саналаа ирүүлжээ. Тэднээс 200 сургуулийн төсөл шилдгээр шалгарч, тус бүр 3.000 ам доллар буюу 6 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг тэтгэлэг гардан авсан энэ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин