Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт ажлыг хэсэг гарч шалгах хэрэгтэй
2016-01-11

Гэрэл зургийг MPA.MN

 

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Олон улсын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брэд Рутэрфорд, Монголын ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал А.Баяржаргал нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хөндөв.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тус газрыг нэн даруй улсын хамгаалалтад авах  шаардлагатай. Дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс амьдарч буй Тост, тосон бумбын нурууг тусгай хамгааллалтад авах тухай асуудлыг Засгийн газраас өнгөрсөн12 дугаар сард оруулна гэж байсан. Гэвч  одоог болтол энэ асуудал шийдэгдээгүй байна. Тус газарт 21 лиценз олгосон. Бид эрх мэдэл, мөнгөний эсрэг тэмцэж байгаа тул энэ асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй болов уу. Харин тусгай хэрэгцээнд авах тухай асуудал яригдаж байна. Тусгай хэрэгцээнд авна гэдэг бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж явна гэсэн үг.

 

Харин тусгай хамгаалалтад авбал тэр газарт олгосон бүх лицензийг хүчингүй болгох юм. Мөн ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан асуудлыг АТГ болон ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарган шалгуулах хэрэгтэй. Тус асуудалд цагдаа хүчний байгууллага оролцсон эсэхийг АТГ шалгаж, алттай холбоотой асуудлыг чиг үүргийн дагуу Тагнуулын байгууллага шалгах ёстой. Хэдийгээр Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хугацаа болоогүй байгаа ч би удахгүй чөлөөлөгдөх бололтой. Гэхдээ энэ асуудалд цаашид анхаарлаа хандуулан ажиллана хэмээв.

 

Олон улсын ирвэс хамгаалах сангийн судалгаа хамгаалал хариуцсан захирал Чару Мишра “Ирвэс бүртгэгдсэн 12 орноос Монгол Улс хамгийн их анхаарч ажиллаж байгаад талархаж байна. Гэсэн хэдий ч ирвэс хамгаалах асуудалд анхаарч ажиллаж байсан Сүмбээ найз маань тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдсанд бид туйлын харамсч байна. Түүний энэхүү үхэл Монгол Улсад төдийгүй дэлхийд тооцогдох гарз хохирол байлаа. Манай сангийнхан энэ асуудлаар Т.Лхагвасүмбэрэлтэй хэдэнтээ уулзаж хамтран ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас Тост, Тосонбумбыг тусгай хамгаалалтад авахад анхаарч ажиллана гэдэгт найдаж байна”  гэлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
НЯМДОРЖ БАЙСАН ЦАГТ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЭЭ. ЧОЙЖИЛСҮРЭН ЭНЭ ХЭРЭГТ ГАРЦААГҮЙ ХОЛБОГДОХ УЧИРТАЙ ХҮН МӨНӨӨСӨӨ МӨН.
2020-04-14
Hunii gart uregdsen shuu jivshin hudlaa hun l us uruu tulhsen l baigaa barij baisan utsan deer ne daramtalj baisan bichleg bii gee bizdee uugeer l gadnii nolootei gej uzej bolno urid ne haldlagat ortoj baisan gde bizdee olj yadaad baih yu bainaa Zorig agsanii hereg amid gerchtei baihad Elbegdorj Batuul 2 budiluulsaar 30 jil boloo bizdaa mon l budilaantuulsaar 30 jil boloh ne dee iim yavdluudiig rrs eserguucej baina shuu shuuhee turgen shinchil za yu
2019-10-01
Зочин:
Утасан дээр нь үлдсэн бичлэг байхад
2019-09-28
зочин:
Талийгаачийн амь үрэгдэхийнхээ өмнө хэлсэн формны голууд гэж хэн бэ. Формны голууд формны голоо илрүүлэх нь юу л бол.
2016-01-12
za daa:
baasanhuu ene 2 gadaad ch bas nuhuulj dee bolgoomjtoi baigaarai humuusee tsagdaa nar guitsetgesen baij magdagui shuu buur
2016-01-11