Эль Чапо: Намайг үхэл л зогсооно
2016-01-11

 

Холливуудын нэрт жүжигчин Шон Пенн болон “Rolling Stone” сэтгүүл Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэрагийн талаар баримтат кино хийж, гол баатартайгаа уулзсан байна. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард шоронгоос оргосон юм. Уг ярилцлага хэвлэлээр цацагдсаны дараа буюу энэ сарын 8-ны өдөр цагдаагийнхан Эль Чапог нуугдаж буй газраас нь баривчилжээ. Тэрбээр удаа дараа шоронгоос оргосон бөгөөд Мексикийн удирдлагууд түүнийг АНУ-ын талд хүлээлгэн өгөхөөр болсон байна. Олон улсын анхаарлыг татаад буй Эль Чапогийн ярилцлагыг сонирхуулж байна. Ярилцлагыг авахад Шонд, Мексикийн уран бүтээлч Кэйт дель Кастилло тусалжээ.

 

Энэхүү ярилцлага долоон цаг үргэлжилсэн байна. Өчигдөр худалдаанд гарсан Rolling Stone” сэтгүүлд уг ярилцлагын эхний хэсэг нийтлэгджээ.

 

-Тантай уулзахын тулд их хол замыг туулж ирлээ.

 

-Тиймээ. Ойлгож байна.

 

-Их нууцлаг бөгөөд сонирхолтой ярилцлага болох байх. Тантай уулзахыг эртнээс мөрөөдөж явлаа?

 

 

-Би өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Яагаад ярилцлага өгөхийг зөвшөөрснөө мэдэхгүй байгаа ч өөрийгөө нууцлахыг хүсээгүй. Нуугдахыг хүсээгүй учир та нарын саналд зөвшөөрсөн байх.

 

 

-Та өнгөрсөн оны долоодугаар сард Мексикийн чанга дэглэмтэй Альтиплано хорих ангиас оргосон. Та хонгилын тусламжтай шоронгоос амжилттай оргосон. Аз туршсан зүйл хийхэд та айгаагүй гэж үү?

 

-Айдас гэсэн үү. Аймхай хүн амжилтад хүрдэггүй. Шоронгоос амжилттай оргоход маань Германд инженерийн мэргэжлээр суралцаж байсан минь тус болсон. Би оргохоосоо гурван сарын өмнөөс хонгил ухсан. /Тэрбээр шоронгийн доогуур 1.5 км-ийн хонгил ухаж, оргосон юм/

 

-Герман улсад ямар мэргэжлээр суралцаж байсан юм?

 

-Газар доогуурх байгууламжийн талаар суралцсан.

 

-Мексикийн ирээдүйд санаа зовдог уу. Ийм олон хар тамхичин бий болсонд?

 

-Үгүй ээ огтхон ч санаа зовдоггүй. Би гэдэг хүн нэг л өдөр хамхуул шиг алга болно. Би байхгүй болсон ч хар тамхичид байсаар байх болно. Хар тамхичид хэзээ ч цөөрөхгүй. Яг над шиг олон хар тамхины наймаачид оршин тогтносоор байх болно. Тэднийг барьж, шийтгэсэн ч дараагийнх гараад л ирнэ.

 

-Яагаад хүчирхийлэл үйлддэг юм бэ?

 

-Би өөрийгөө хамгаалахын тулд хүчирхийлэл үйлддэг. Үнэнийг хэлэхэд би төрөхдөө л ийм муу хүн болоогүй. Намайг хатуужил, шударга бус зүйл ийм болгосон. Би өөрийгөө хамгаалахгүй бол томчуудын золиос болох байсан. Би хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй. Намайг хорьсон ч би эрх чөлөөтэй болсоор байх болно. Намайг үхэл л зогсоож чадна.

 

-Таныг ангуучилдаг олон төрлийн хүн бий. Тэднээс хэрхэн биеэ хамгаалдаг вэ?

 

-Би үргэлж болгоомжтой хөдөлдөг.

 

-Таны нийт хөрөнгө нэг тэрбум ам.доллар. Бүх хөрөнгөө хар тамхинаас олсон уу?

 

-Тиймээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
манайд энэнээс дор хүмүүс том алба хашаад байж л байгаа
2018-12-01
Зочин:
энэ засрахгүй гар байнаа.
2016-01-13
монгол:
манай шоронд шилжуулэхээр боллоо
2016-01-13
Unshigch:
Wow tyag Monte Kristo gun shig orgoson bna shdee
2016-01-12
Зочин:
Манайх хөрөнгө оруулалт авхаар юм бна даа...
2016-01-12
emegtei huniig eldveer helj uuriguu hangadag garb:
ENE DOORH NUHUR CH GAJ BOLTOI GEHDEE DEEGII MINI HIIJ BGA YUMAA ANHAAR L DA ZUIRLEVEL HOOLNII UNER NI GARAD L SURAGGUI BOLCHLOO
2016-01-11
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-11
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-11
хорооны засаг дарга:
монголд хоронго оруулахгуи юм баих даа
2016-01-11
jjjjj:
doloon tsag unshlaa
2016-01-11