Испанийн гүнж хоригдож магадгүй
2016-01-11

Испанийн эзэн хаан VI Хуан Карлосын бага охин, гүнж Инфанта Кристина өнгөрсөн 2014 оны долоодугаар сард татвараас зайлсхийлсэн, мөнгө угаасан гэх санхүүгийн гэмт хэрэгт буруутгаж, шүүхэд дуудагдсан билээ. Гүнжтэнг нөхөр Иньяки Урдангаригийн бизнесийн үйл хэрэгтэй холбогдуулан дээрх хэрэгт буруутгагдсан юм. Пальма хотын шүүхэд өнөөдөр Кристина, Инаки нарын шүүх хурал эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хэрвээ дээрх хэрэгт гүнж холбоотой нь тогтоогдвол найман жил хүртэл хугацаагаар шоронд хоригдож магадгүй гэнэ. Албаныхны шалгалтаар гүнжтэн Олимпийн аварга, гандболлын тамирчин Инакигийн байгуулсан ашгийн бус “HOOS” сангаар дамжуулан мөнгө угааж, их хэмжээний орлого олсон, жил бүр 120 мянган еврогийн татвараас зугтсан гэдгийг нь нотолсон ч сэжигтний талаас энэ бүгдийг үгүйсгэсэн байна.  

 

Шүүх хурлын явцыг шууд дамжуулж буй бөгөөд иргэд “Хууль бүх хүнд үйлчилдэг гэдгийг одоо л харъя” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны тавдугаар сард эзэн хаан охиныхоо “Палмын авхай” цолыг хураан авсан билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин