“Болор цом” ирэх сарын 2-нд болно
2016-01-12

 

Үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөн ариусгадаг хүн бүхэн “Болор цом” наадмын тухай сураг тавьсаар суудаг билээ. Тэгвэл Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам ирэх сарын 2-нд зохиогдохоор болжээ. Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож ирсэн уг наадам энэ жил Улаанбаатар хотод болох юм. Наадам 1983 онд анхлан зохиогдож байсан бол өдгөө 33 дахь жилийнхээ босгыг алхах гэж байна.

 

Энэхүү наадмыг санаачлагч, тус тэмцээний анхны тэргүүн шагналтан бол яруу найрагч Д.Пүрэвдорж. Харин өнгөрсөн жилийн “Болор цом-32” наадам Төв аймгийн Зуунмод хотноо зохиогдож “Болор цом”-ын эзнээр найрагч Б.Мягмаржав тодорч байв.

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин