Одом хууль бусаар хар тамхи хэрэглэжээ
2016-01-12

“NBA”-ийн од Ламар Одам өнгөрсөн оны аравдугаар сард Невада муж дахь эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олдож, эмнэлэгт хүргэгдсэн. “Тамирчны ухаан алдсан шалтаан хар тамхи болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” хэмээн түүнд үзлэг хийсэн эмч нь мэдэгдсэн билээ. Тэгвэл Невада мужийн прокурор Анжела Белло тамирчинг хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдэгдсэн тухай “TMZ” сайт уламжлав.

 

Прокурор “Ламар Одом эмсийн хүрээлэнгээр үйлчлүүлж байхдаа зөвшөөрөлгүйгээр хар тамхи болон хориотой эм тариа хэрэглэсэн болохыг шалгалтаар тогтоосон. Тэрбээр хар тамхи хэрэглээгүй хэмээн мэдэгдсэн. Бид мэдээллээ баттай болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна” гэж хэлжээ.

 

Одом Лос Анжелесийн нэгэн эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй юм. Түүнийг эмнэлгээс гарсан даруйд шүүхэд дуудахаар болсон хэмээн тус хотын цагдаагийн газраас өмнө нь мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huuli yosoor hereglehgui dee
2016-01-12