Үндэсний сүпер лигийн багууд аялан тоглолт хийнэ
2016-01-12

МҮСБХ-ны эрхэм зорилго бол сагсан бөмбөгийн спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх билээ. Үндэсний хэмжээнд хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголынхоо томоохон хотуудыг өөрийн сагсан бөмбөгийн багтай болгож, эзэн хотын баг талбай дээрээ зочин хотын багийг хүлээн авч тоглодог, аялан тоглолтыг хийдэг байхаар зорин ажиллаж.

Энэхүү зорилгын эхлэл болж Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаа Супер лигийн улирлын тоглолтыг эзэн хотын баг талбай дээрээ хүлээн авах боллоо.


Дарханчууд эзэнтэй Дархан Гарьд баг энэ Баасан гаригт төрөлх Дархан хотынхоо Спортын ордонд Төв аймгийн Төв Ургац багтай аялан тоглолт хийхээр боллоо. Дараагийн аялан тоглолтыг Төв аймгийн Зуунмод хотдоо Төв Ургац багийнхаа тоглолтыг хүлээн авна!

 

Энэ долоо хоногт Боксын Насанд хүрэгдчийн УАШТ Спортын төв ордонд явагдах тул Супер лигийн тоглолтууд Спортын төв ордонд явагдахгүй хэмээн МҮСБХ-ноос мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин