Хүчит 224 бөх зодоглоно
2016-01-13

Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Уг тэмдэглэлт өдөрт  зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө болно.

 

Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, Өрмөн-Уул компаний бөх улсын заан Д.Баасандорж түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэж байсан билээ.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин