Шатахуун хэмнэх арга
2016-01-13

Автомашиныхаа шатахууны хэмнэх хэдэн аргыг танд санал болгоё. Боломжтой бол туршаад үзээрэй.

 

-Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүл.

 

Намуухан бага хаазаар ойролцоогоор 20км/ц-ын хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүл. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11 хувиар хэмнэнэ.

 

-Эйр кондишны хэрэглээг багасга.

Эйр кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12 хувиар шатахууны зарцуулалт нэмэгддэг. Тиймээс гаднах агаарын температурт тохируулж, Эйр кондишны үлээлгэх хэмийг байнга тааруулж байх хэрэгтэй.

 

-Асаалттай удаан зогсохгүй байх.

Хүн хүлээх, ачаа ачих зэрэгт машинаа унтрааж байх хэрэгтэй. 5 минут халаахад л ойролцоогоор 160 мл түлш зарцуулагддаг.

 

-Дугуйны хийн даралтыг тогтмол шалга.

Дугуйны хийн даралт бага байх нь шатахууны зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг.

 

-Шаардлагагүй ачаанаас сал.

Шаардлагагүй, хэрэгцээгүй илүү ачаа ачиж явах нь шатахууны зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
oo:
buu mashin una,tegvel bur ih hemnene.
2016-01-13
Зочин:
bainga unraastai bailga mash ih hemnene
2016-01-13