“UB smart bus” аппликейшн бэлэн болжээ
2016-01-13

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, Мэдээллийн болон Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний “UB smart bus” аппликейшны эхний хувилбарыг гаргажээ.

 

Тус аппликейшнээс нийтийн тээврийн чиглэл болон автобусны буудлуудын мэдээлэл, ойролцоох автобус болон буудлын мэдээлэл, тухайн чиглэлийн эхлэх дуусах цаг, автобусны тоо, хоорондын интервал болон өдөр тутмын мэдээ мэдээллийг авах боломжтой юм.

 

Одоогоор Android үйлдлийг системтэй утсанд зориулсан хувилбарыг Play store дээр байрлуулсан бөгөөд тун удахгүй IOS үйлдлийн системд зориулсан хувилбарыг Apple store-д байрлуулах аж.

 

Play Store дээрээс “UB smart bus” гэсэн хайлт хийж аппликейшныг суулгаж болно.

Shuud.mn
Сонин хачин