Үе үеийн гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд заллаа
2016-01-13

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр /2016.01.13/ тохиож буйтай холбогдуулан Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

 

Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “ Монгол Улс сүүлийн 24 жилд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг шинэтгэн өөрчлөх их үйлсдээ олон том сорилтыг даван туулж, олон бодитой амжилтанд хүрч чадсан. Энэ бүхэнд Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой билээ. Монголын парламентат ёсны өв уламжлалыг хүүхэд залуус, хойч үедээ таниулж сурталчлах үүднээс Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордны хананд хүндэтгэн залахаар бид энд цуглаад байна. Энэхүү цомог нь Монголын парламентын түүхийн чухал толь болохын сацуу Төрийн ордны хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байна. Үе үеийн парламентын гишүүд, энд хуран цугласан зочид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе ” гэлээ.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлсний дараа үе үеийн парламентын дарга нар гэрэл зургийн цомгийг он дарааллын дагуу нээх арга хэмжээ болов.  

 

 

1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын дэд дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж нээлээ. 

 

 

1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Нацагийн Багабанди нээлээ.

 

 

1996-2000 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан, Улсын Их Хурлын дэд дарга Раднаасүмбэрэлийн Гончигдорж нээлээ. 

 

 

2000-2004 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Санжбэгзийн Төмөр-Очир нээлээ. 

 

 

2004-2008 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Намбарын Энхбаяр, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Нямдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Данзангийн Лүндээжанцан нар нээлээ. 

 

 

2008-2012 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Дамдингийн Дэмбэрэл нээлээ. 

 

 

2012-2016 оны Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нээлээ. 

 

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан энэ түүхэн өдөр Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог гэрэл зургийг Төрийн ордны хананд хүндэтгэн залснаар Төрийн ордон, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцахаар Төрийн ордонд зочлох иргэд, сонгогчдын төлөөлөл энэхүү гэрэл зургийн цомгоос үе үеийн төрийн түшээдтэйгээ танилцах боломжтой болж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-14
зочин:
Нарангийн энгэр шиг харагдаж байна лээ Терийн ордон гэхэд битуу жаазалсан зургаар дуурэх нь эээ
2016-01-13
Б.ЕСVХЭЙ:
Хийх юмаа олж ядсан пиздаанууд. Зургаа олгvvлсгийхээ шагналд наад Зи-гийнхээ боовыг дугаарлаж байгаад хохцгоо!!! Долигнуур шаарнуудаа. Эх оронд чинь оор хийх юм алга уу? Хийх юмаа олж ядсан хогийн амьтад. Наад балай юмандаа хэдэн зуун мянган тогрог зарцуулсан бэ? сонин байна!!!???
2016-01-13
Б.ЕСVХЭЙ:
Хийх юмаа олж ядсан пиздаанууд. Зургаа олгvvлсгийхээ шагналд наад Зи-гийнхээ боовыг дугаарлаж байгаад хохцгоо!!! Долигнуур шаарнуудаа. Эх оронд чинь оор хийх юм алга уу? Хийх юмаа олж ядсан хогийн амьтад. Наад балай юмандаа хэдэн зуун мянган тогрог зарцуулсан бэ? сонин байна!!!???
2016-01-13
Зочин:
Н.Энхбаяр гуай ирсэн ч юм шиг, ирээгүй ч юм шиг... Сүнс нь ирсиймуу? Хаха...
2016-01-13