Монголд анх удаа “Dell Solutions Forum” зохиогдож байна
2016-01-13

 

Мэдээлэл технологийн хөгжид 2000 оноос эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн “Dell” компани, дэлхийн томоохон хотуудад зохион байгуулдаг “Dell Solutions Forum” арга хэмжээг анх удаа манай улсад зохион байгуулж байна. Арга хэмжээнд “Dell”-ийн Азийн Номхон далайн Хөгжиж буй орнуудын бүсийг хариуцсан ерөнхий менежер Ахад Хак, Enterprise Channel хариуцсан захирал Ноён Сэеид Камран гэх мэт зочид хүрэлцэн ирж оролцож буй юм.

 

Оройн 18.00 цаг хүртэл Шангри-Ла зочид буудалд зохиогдох уг арга хэмжээний үеэр мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд зориулсан уулзалт сургалт явагдахаас гадна шинэ бүтээгдэхүүн танилцуулах бүтээгдэхүүний өдөрлөг, Dell-ийн баталгаат засварын үйлчилгээ явагдах аж.

 

Энэ үеэр  “Dell” брендийн бүх төрлийн компьютерийг үнэгүй оношилж, засвар үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн 2015 оны 12 сард Монголын хэрэглэгчдийн дунд зохион байгуулсан “Алт” сугалаат худалдааны азтаныг энэ өдөр тодруулан шагнал гардуулах юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин