Селфи хийхийг хоригложээ
2016-01-13

 

 

Энэтхэгийн Мумбай хотын удирдлагууд иргэд болон жуулчдыг селфи хийхийг хориглосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одоогоор тус хотын 15 газар селфи хийхийг хориглож, “Селфи хийх хориотой” гэх самбар байршуулсан байна.

 

Өнгөрөгч долоо хоногт 18 настай охин селфи хийж байгаад далайд живжээ. Уг үйл явдлын дараа тус хотын удирдлагууд селфи хийхийг хориглох шийдвэр гаргасан аж. Мөн өнгөрсөн оны Хинди баярын үеэр селфи хийхийг хориглож байсан ч энэхүү хориг нь иргэдэд бараг үйлчлээгүй гэнэ.

 

Мумбай хотын цагдаагийн дарга Дананжав Кулкарни “Иргэд болон жуулчид өндөр барилга, уулс эсвэл голын эрэг зэрэгт селфи хийж, амь насаа эрсдэлд оруулж байна” гэж хэлжээ. Олон нийтийн арга хэмжээний үеэр хүртэл энэхүү хориг хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд цагдаагийнхан хориотой бүсэд селфи хийсэн этгээдийг саатуулах, эсвэл торгох юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин