Үнээ буулгавал үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байх юм
2016-01-13

Нэг үеэ бодвол Монголд үндэсний үйлдвэрлэл илт сэргэчихлээ. Оймсоо ч үйлдвэрлэж чадахгүй урд, хойноос зөөдөг байсан цаг ард хоцорч.  Худал хэлсэн хүнд үйлдвэрлэх боломжтой бүхий л зүйлийг үйлдвэрлэж чадаж байна. Гутал хувцаснаас авахуулаад чихэр жимс, амттан шимттэн, архи дарс гээд чадах бүхнээ л хийж байгаа. Монголчууд ч үндэсний үйлвэрлэлээ хангалттай дэмждэг болсон. Төр засгаас ч гэсэн бодлогоор дэмжиж, 5, 6 барааны гаалын татварыг нэмсэн. Гаднаас оруулж ирэх урсгалыг нь багасгах, цаашлаад зогсоох бодлого барьж байна гэсэн үг. Гэтэл манай үндэсний үйлдвэрлэгчид иргэдээ энэрэх тал дээр үнэхээр дутмаг байна. 

 

 

Зөвхөн ашиг олохын төлөө л улайрч байна гэхэд болно. Жишээлбэл, энэ жил махны үнэ үнэхээр хямдхан байлаа. Тэр дундаа бөөний үнэ нь газар дээр буух нь битгий хэл нүх ороод орчихсон. Гэтэл мах, махан бүтээгдэхүүний үнэ хямдрах биш эсрэгээрээ өсч байна. Яахав, жижиг хоол, цайны газар хоолныхоо үнийг бууруулсан. Бууз, хуушуурны үнэ 100-200 төгрөгөөр буурлаа. Зарим нэг зоогийн газар хоолныхоо үнийг навс хямдруулж, үлгэр жишээ үзүүлсэн. Харин хиамны үйлдвэрүүд үнээ хямдруулсангүй.  Бүр нэмсэн гээд л бодчих. Ядаж хямдруулдаггүй юм гэхэд нэмэхгүй байж болно доо. Гэтэл улам бүр ашгийн төлөө л тэмцээнд байна. 



Энэ жил малын арьс, ширний үнэ шороотой хутгалдлаа. Хонины нэхий энэ жил 1500 төгрөгөөс дээшээ гарсангүй. Ямааны арьс 10, үхрийн шир 25-30, адууны арьс хамгийн үнэтэйдээ 40 мянган төгрөг л байна.  Хамгийн үнэтэйгээр нь дурьдахад ийм байгаа. Гэтэл арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг  үйлдвэрлэгчид яагаад бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахгүй байна вэ. Жишээлбэл, нэхий дээл, хувцас  үйлдвэрлэгч компаниуд үнээ буруулахыг огт хүсэхгүй байна. Бүр нэр дурьдахад, “Дархан нэхий” компани бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах үнэхээр дургүй байна. Хоёр жилийн өмнө хонины нэхий ямар үнэтэй байлаа даа.  10 мянга давдаг л байсан. Гэтэл өнөөдөр түүнээсээ даруй 4-5 дахин хямдарчихаад байна. Гэтэл “Дархан нэхий” компанийн нэхий дээлүүд үнэ нь бараг л буурсангүйТүүхий эд нь ингэтлээ хямдарчихаад байхад бүх нэхий дээлнийхээ үнийг ядаж л 50-60 мянгаар буулгахад болохгүй юм байхгүй.



Яахав, зарим нэг нэхий дээлний үнэ буурсан л байна билээ. Баярын хямдрал зарласан бололтой юм уу даа,г янз нь. Гэхдээ нийт массаараа бол буугаагүй. Үнэтэй хэвээрээ л байна. Уг нь бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсээд байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид маань зах зээлийн хуулиа дагаад, түүхий эдийнх нь үнэ буурахаар бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад, иргэдээ бодоод явахгүй байна. Харин ч их ашиг олж, баяжихыг л хүсээд байгаа бололтой юм. Ийм байхад бид яаж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих юм бэ. Хэцүү биз дээ.  Зөвхөн нэхий гэлтгүй үхрийн ширээр гутал үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчид ч ялгаагүй. Үнээ буулгах л хэрэгтэй.  Хэрэвзээ ингэж хөвөх маягтай явахгүй, түүхий эдийн үнэ жаахан нэмэгдэхээр барааныхаа үнийг нэмчихдэг. Түүхий эдийн үнэ буурчихаад байхад гөлийгөөд суугаад байдаг бол хэцүүхэн л байна.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд
Shuud.mn
Сонин хачин
zochin:
darkhan nekhii sain himdarsan bn lee 30 aas 70 bnlee ochigor bi urd ni harj baisan nekhii gee awah geed ochison chin 400.000tog baisan nekhii maani 265.000tog bolson bna lee tsagaan sariinhaa uuts ul boownii mongo gargaad awsan. darkhan nekhii dee bayarlalaaa
2016-01-14
rubi:
Дархан Нэхий үнээ буулгасан боловч хуучин загварын гологдолтой арьсаар хийсэн нэхийгээ 70 хүртэл бууруулсан. зарим нь бүүр олон жил дарагдчихсан юм шиг хачин юм байна лээ. Энэ жил эднийх шинэ загвараа тийм амархан бууруулахгүй ээ. Учир нь Чингис бондоос зээлсэн мөнгөө олох гээд тийм амархан үнээ буулгахгүй ээ
2016-01-13
Зочин:
Economies of scale гэж юм Монголд байхгүй болохоор үйлдвэрлэл хөгжих боломж Монголд байхгүй
2016-01-13
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-13
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-13
Ob:
Tiim shuu!Darhan nehiinii une haritsangui hyamd baigaa!
2016-01-13
Зочин:
Эх оронч Женко Баттулга гуай хиамныхаа үнийг буулгадаггүй ээ
2016-01-13
Puntsagboldod:
medeelelees hol bna shuu Darkhan nekhii compani aris shirnii une buusanrtai holbogduulan 70 hurtel huviar buteegdehuuniihee uniig buulgaad hereglegchid tuunii ur ashgiig hurteed ehelchihsen bna daa
2016-01-13
rubi:
Дархан Нэхий үнээ буулгасан боловч хуучин загварын гологдолтой арьсаар хийсэн нэхийгээ 70 хүртэл бууруулсан. зарим нь бүүр олон жил дарагдчихсан юм шиг хачин юм байна лээ. Энэ жил эднийх шинэ загвараа тийм амархан бууруулахгүй ээ. Учир нь Чингис бондоос зээлсэн мөнгөө олох гээд тийм амархан үнээ буулгахгүй ээ