Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
2016-01-14

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрөгч оны 11 дүгээр сараас шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, нийслэлийн Прокурорт шилжүүлжээ.

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авсан, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэг нарыг авлига хээл хахууль авсан, өгсөн хэрэгт, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбатыг авлига, хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгасан байна.

 

Тус газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

269 дүгээр зүйлийн 269.1 Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
bolor:
Hunii adag shorondoo hat
2016-01-14