Ерөнхийлөгчийг кинондоо урьжээ
2016-01-14

“Go adventure” кино студи, найруулагч Д.Галбаярын бүтээл “Шуугиан таригч” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус киноны уран бүтээлчид батлагдах гэж буй киноны тухай хуультай холбогдуулан төрийн түшээд болон, Ерөнхийлөгчийг кинотеатруудын дэлгэцнээ гарч буй “Шуугиан таригч”, “Сөрж болдоггүй тавилан” зэрэг Монгол киног ирж үзэхийг урьжээ.

 

Тэд цахим хуудсандаа “Тун удахгүй батлагдах гэж буй киноны тухай хуулийг тохиолдуулан нэгэн санал дэвшүүлэе ээ! Ерөнхийлөгч болон төрийн түшээд маань ер нь дуурь, жүжиг, концерт үзэж суугаа харагддагаас кино театрт очоод монгол кино үзээд сууж байхыг нэг ч удаа хараагүй ээ бид. Иймд эрхэм Ерөнхийлөгч таныг одоо дэлгэцнээ гарч байгаа "Шуугиан таригч", "Сөрж болдоггүй тавилан" зэрэг монгол кинонуудыг ирж үзэхийг урьж байна. Түүхэн кино  юм уу аль нэг намын санхүүжилтээр боссон кино бүтээхээр л анхаарал хандуулдаг бус өнөөдөр кино бүтээж, унаж босож байгаа бүх л залуусын кинонд анхаарал хандуулах цаг нь иржээ” хэмээн бичсэн байна.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин