Б.Булганыг эрүүдэн шүүсэн үү?
2016-01-14

 

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хуулийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд гэрээс нь баривчилснаас хойш нэг сар 10 хоног өнгөрлөө. Талийгаачийг хөнөөсөн хэргийн цорын ганц гэрчийг ийнхүү саатуулсан нь 18 жилийн өмнөх хэрэгт манай хуулийнхан сэжүүр олсон уу,  эсвэл сонгуулийн өмнөх шоу юу зэрэг таамгийг олон нийт дэвшүүлсээр байна. Б.Булганыг ямар хэрэгт буруутгасан талаар хуулийнхан одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа. Тэр ч битгий хэл мэдээлэл алдагдахаас сэргийлж хаана хорьсноо ч ихээхэн нууцалж буй. Бидэнд олдсон мэдээллээр Б.Булганыг Төв аймаг дахь цагдан хорих ангид хорьжээ. Тус хорих ангид Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгааг өмгөөлөгчөөс нь эхлээд ойр дотных нь хүмүүс хэлэх болов. Б.Булганы ээж Д.Байгальмаа манай сонинд өгсөн ярилцлагадаа “...Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж  санаа зовж байна. Өнөөдрийг хүртэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа”, “...Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ” хэмээн сэтгэл зовнин ярьсан.

 

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх бол Үндсэн хуулиар монгол иргэн бүрт олгогдсон эрх. Сэжигтэн, яллагдагч хэн ч бай 24 цагийн турш гэрэлтэй орчинд хоригдох нь бие махмодид харгис хэрцгий аргаар үзүүлж буй эрүү­дэн шүүлт гэдгийг хууль­чид онцолж байна. Тэг­вэл Хүний эрхийн үндэс­ний комиссоос энэ үйлдэл эрүүдэн шүүлт мөн эсэхийг тодруу­лахад “Төрийн албан ту­шаалтны ил, далд зөв­шөөрөл, тушаалаар гэрэл­тэй орчинд хорьж байгаа үйлдэл нь нөхцлийн эрүү шүүлт. Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид энэ үйлдлийг хориглосон байдаг” гэлээ. Түүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.3.1-д өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, ял­лаг­дагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг бай­цаа­хад байлцах, асуулт тавих эрхтэй гэж заажээ. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд ч өмгөөлөгчийн мэр­гэжлийн үйл ажил­лагаанд саад учруу­лахыг хориглох, үйлчлүүлэгч­тэйгээ чөлөөтэй уулзах тухай заалт байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль

41.3.1. Өмгөөлөгч хэрэгт оролцох үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчтой ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих эрхтэй

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muuu lalruud i bulganiiig uhsendee nuugaad baigaaan be hereg ilruulehgui bol chin alna shuuu muu tsagdaagiiin ulun boosnuud min ayagui bol esregeeree bulgan heregiig zadlah geeed end tend yamar neg yum yarisaniiiig ni bat uul gulug ch yumuuuu hen neg alsan novsh ni sonschoood hudlaa barij horiod odooo tend ni uvchinuuur uhchihleeee gej gazar deeerhu gants hairan gerchiiiig min ugui hiiij sanaaa amar amidrah gej baigaaa ch yum biluu neeree hen medleeedeee tiiim bizdee yag unendeee bulgan uuruuu hardaaad alsan ch yum biluuuu yamar ch baisan hereg Ilruul archaagui novshiiin tsagadaa nar guai harin bulganiiiig uhuulsen baival ta nar uuursduuu zorigiiiin allagad hamaatai hamt alsan gulgnuuud bolno shuu za yu mai chi lalar gej
2016-01-14
Зочин:
Монголын хуулийнхан яаж ч мэднэ.
2016-01-14