Монгол Улсын Манлай Уяач Д.Цэрэнжигмэд: Нэг өдөр Ганбаа маань манлай, харин би алдарт уяач цолыг хүртэж байлаа
2010-12-06

Хотын унаган хүү хурдан моринд урваж, уяач болсон түүхийг тодорхой хүрээнийхнээс бусад нь мэдэхгүй? Аав маань Говь-Алтай аймгийн Баян-Уул сумынх, харин ээж маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн. Хэдийгээр хотод төрж өссөн ч зуныхаа амралтаар Говь-Алтай, Өвөрхангай явж эмээ өвөөгийнхөө гар хөлийн үзүүрт зарагдан хонь хариулж, өглөө адуунд явдаг байлаа. Мориноос унаж, өшиглүүлж явсан хэдий ч багын л моринд дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа л хөдөө яваагүй жилээ таньдаг нутгийн ганц нэг уяачаа ирснийг дуулчихаад Яармагийн дэнж дэх уяачдын майхнаар орж сураглаж байхав. Аавын аав нутаг усандаа морь сайн уядаг гэгддэг хүн байсан. Нутгийнхан нь андахгүй л дээ. Ээжийн аав ч ялгаагүй морь уяна, хоёр ногоон морьтой.  Тэр хоёр нь Ар, Өвөрхангайн наадамд олон удаа түрүүлж, даншиг наадмуудад ч бас уралдаж байсан гэдэг. Тиймээс хэдийгээр хурдан морь унаж байгаагүй ч, айл саахалтын хооронд уралдчихдаг, моринд дуртай тийм л хүүхэд байлаа.

Гэхдээ 2000 оноос хойш л моринд идэвхтэй орж ирсэн байх.  Сургууль соёл гээд нэг хэсэг хөндийрсөн хэрэг үү? Тэгсээн. 1999 онд Ганбаа ан хийж яваад айлд хоноглож, өглөө амарч байтал нутгийн хэдэн залуус орж ирээд "Манай голын арав гаруй азарга уралдахад тасархай хол түрүүлдэг нэг хурдан азарга байна" гээд ярьж. Тэгээд Ганбаа "тэр азарга чинь хаана байна" гээд босоод ирсэн гэсэн. Тэгээд очоод үзтэл нэг сайхан хээр азарга байна гэнэ. Азарганы эзэн Лхагваас зарах уу гэтэл ханасан үнэ өгвөл зарна гэж л дээ. Ханасан үнэ гэдэг нь ямар үнийг хэлж байна вэ гэсэн чинь сая төгрөг гэсэн юм билээ. Ганбаа хэлсэнийг нь өгөөд хээр азаргийг худалдаж авсан. Тав хоногийн дараа Төв аймгийн Лүн сумын Алдарт уяач О.Жамъяндорж гэдэг хүний алдарт уяачийн уралдаан болж, тэнд хээр азарга маань түрүүлсэн. Дараа нь Төв аймгийн Баянжаргалан суманд болсон Пунцагбалжир агсаны нэрэмжит хаврын уралдаанд мөн л түрүүлсэн. Авсан морь нь шууд ингэж түрүүлэх нь ховор байдаг байх. Түүнээс хойш л моринд эргэлт буцалтгүй орж, Сүхбаатар, Хэнтий, Жаргалант, Сэлэнгэ, Төв аймаг гээд аль л хурдтай гэсэн газраас азарга гүү цуглуулсан даа.

Хээр азаргаа хаана хэний адуунд тавьсан бэ? Та хоёрын хамгийн анхны адуу биз дээ? Үгүй, тэрнээс өмнө 90-ээд оны дундуур ээжийн нутгийн нэг хүн наашаа адуу малтайгаа ирчихсэн. Азарга адуу зармаар байна аваадхаач гэхээр нь зундаа айраг ууж байя гэж бодоод 30-аад адуу худалдаж авч байсан юм. Тэр үед аавын маань дүү тэтгэвэрт гараад хотын ойролцоо мал малладаг байсан болохоор тэднийд адуугаа тавьсан. Гэтэл Борнуурт өвөлжиж байхад нь боохой нэлээд хэдэн гүү, унага, сарваа хүртчихсэн, зун айраг ууна гэхээр гүү нь цөөрчихсөн байсан. Тэгэхлээр нь зун наадмаар хамаатныхаа хэдэн залуутай яармагийн дэнжээр орж гүү цуглуулахаар явлаа. Гаднаа гүү барьсан олон л айлаар орсон. Тухайн үед таних биш, одоо бодоход том том уяачынх л байсан байлгүй. Тэгж яваад Хэнтийн Баянхутгийн Цэрэн гэж хүнээс гурван гүү, нэг үрээ худалдаж авсан юм.

Цэрэнжигмэд манлайг хурдан морь биш, айраг л моринд оруулжээ дээ?... Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу

Shuud.mn
Сонин хачин