Найз бүсгүйтэй залууст өгөх зөвлөгөө
2016-01-14

Хэрвээ та ганц бие байхаа больж найз бүсгүйтэй болсон бол бүдүүлэг зангаа тэвчих, хаяхыг зөвлөж байна. Америкийн “www.wikihow.com” сайт найз залуусын гаргадаг түгээмэл алдааг нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Та уураа барьж сурах хэрэгтэй. Эмэгтэй хүн өөрөөсөө ах хүнтэй хэрэлдэж, тэр тусмаа багш сурган хүмүүжүүлэгч хүнийг хэл амаар доромжилж буй найз залуугаа харах тун дургүй. Уг тохиолдлыг харсан 10 бүсгүй нэг нь найз залуугаасаа салахыг хүсдэг байна.

 

Зөвлөгөө №2

 

 

Үйлчилгээний ажилтантай бүдүүлэг харьцаж олон нийтийн анхаарлыг татах нь эмэгтэйчүүдэд тийм ч их таалагдахгүй.

 

Зөвлөгөө №3

 

 

Найз бүсгүйгээ олны өмнө зодох, танхайрах. Бүх хүн хайрлуулахыг хүсдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн өдөрт боддог зүйлсийн ихэнх хувь нь хайр, халамжтай ханийн тухай боддог болохыг тогтоожээ. Таны ганц л бүдүүлэг зан тэр эмэгтэйг насан туршид нь харамсуулах болно гэдгийг анхаар.

 

Зөвлөгөө №4

 

 

Өөр бүсгүй рүү харах. Та найз бүсгүйнхээ гоо үзэсгэлэнд дурлаж, үерхэх санал тавьсан гэдгээ бүү март. Хэрвээ та өөр бүсгүйд дурласан бол найз бүсгүйдээ “салцгаая” гэж хэлж сур.

 

Зөвлөгөө №5

 

 

Хараал хэлэх. Найз залуугаа хараал хэлж буйг сонсох тэр бүсгүйд мэдээж тааламжгүй.

 

Зөвлөгөө №6

 

 

Найз охиноо хэн нэгэнд танилцуулахдаа бараа, бүтээгдэхүүн шиг амьгүй зүйл мэтээр танилцуулах мэдээж эмэгтэйчүүдийн дургүйцлийг хүргэнэ.

 

Зөвлөгөө №7

 

 

Найз нөхөд эсвэл гэр бүлийнх нь дэргэд гутаан доромжлох. Салалтын гол шалтгаануудын нэг. Та төгс нэгэн биш байж болно. Гэхдээ та зүрх сэтгэлтэй нэгэн гэдгээ хэзээ ч бүү март.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
солонгонтуяа:
Синий сэтгэл их ходолж байна
2018-10-25