“Чарлье Эбдо”-г худалдан авахгүй байхыг уриалав
2016-01-15

Францын “Чарлье Эбдо” шог сэтгүүлийн шинэ дугаар өчигдөр худалдаанд гарсан билээ. Шинэ дугаарын эхний нүүрэнд Германы Кёльн хотын эмэгтэйчүүдийн шог зургаас гадна өнгөрсөн аравдугаар сард Туркийн эргийн ойролцоо амиа алдсан Алан Курди хүүгийн зураг нийтлэгдсэн юм. Уг зургийн тайлбарт “Хэрвээ Алан хүү өсч том болсон бол хэн болох байв. Герман эмэгтэйчүүдийг өдөж, хоргоож, хүчирхийлэх байсан болов уу” гэж бичжээ. Тэгвэл Алан хүүгийн эгч Тима Курди тус сэтгүүлийг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тима твиттертээ “Алан дөнгөж хоёр настай. Та нар ямар хэрцгий хүмүүс вэ. Дуртай зүйлээ ч хийж чадалгүй бурхны оронд явсан Алан тийм инээдэмтэй байна уу. Үзгээр хүнийг алж болдгийг одоо л мэдлээ” гэж жиргэжээ. Тэрбээр мөн уншигчдыг энэхүү дугаарыг худалдан авахгүй байхыг уриалсан байна.

 

Харин “Чарлье Эбдо” сэтгүүл Тимад хандан “Би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Энэ бол буруу зүйл биш” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хүсэл:
“Чарлье Эбдо” -г чөтгөр аваасай дахин дахин дайралтанд өртөж байгаасай гэж ерөөе
2016-01-18
Зочин:
Сэтгүүлгүүлчдийн энэ үйлдлийг ч буруутгаад яахав, дэлбэлүүлчихээд байгаа үйлийн үрийг нь өрөвдөөд яахав. өнөөгийн амьдрал ийм л явагдаж байна
2016-01-15
ккк:
Бурханы оронд очсон нялх хүүхдээр оролдоод юу хийнэ.
2016-01-15
Зочин:
хүүхдээ орцонд хаядгуудын хүүхдүүд хүүхэдтэй болохоороо бас л орцонд хаянадаа
2016-01-15
Зочин:
uhej bhdaa taarsan zetguulchix
2016-01-15
чандмань:
Энэ сэтгүүлийнхэн гэж автомат буугаар шүршүүлж бөөнөөрөө үхэж байхдаа таарсан амьтад
2016-01-15