“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал- Төрийн гэрэгэ”-ийн эзнийг тодруулна
2012-01-06

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –“Төрийн гэрэгэ”-ийн 2011 оны шагналд нэр дэвшүүлэх бүтээн байгуулалт, түүний тодорхойлолт, холбогдох бичиг баримтуудыг энэ оны 2 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээж авах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд зарлиг гаргаж, Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээн байгуулалтыг жил бүр шалгаруулж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” олгож байхаар тогтсон билээ.

Нэг. Нэр дэвшүүлэх

1. ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал - Төрийн гэрэгэ” шагналд дараахь байгууллагууд нэр дэвшүүлнэ.

-       Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар - өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг;

-       Төрийн яамд - өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг;

2. Иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтынхаа талаар саналаа ирүүлж болно.

3. Нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг сонгохдоо дараахь шалгуурыг хангасан эсэхийг харгалзан үзсэн байна. Үүнд:

-       Тухайн бүтээн байгуулалт нь хэмжээ, далайцаараа дэлхийн хэмжээнд хүрсэн;

-       Тухайн бүтээн байгуулалтанд ашиглаж буй техник технологийн түвшин, инноваци, бүтээгдэхүүний чанар дэлхийн стандарт, жишигт хүрсэн;

-       Оюуны өмчийн гэрчилгээ, патент авсан;

 

-       Өөрийн салбартаа кластер бүрдүүлэгч  толгойлох зүтгүүр үйлдвэр болох нөхцлийг хангасан;

-       -Бүтээгдэхүүнээ экспортлогч болсон;

-       Улсын болон орон нутгийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон;

-       Тухайн орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч болсон;

-       Ажлын байрыг олноор бий болгосон;

-       Монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе шат нээсэн;

 

4. Архи тамхи, буу зэвсэг үйлдвэрлэгчийг энэ шагналд дэвшүүлэхгүй.

 

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

1. Нэр дэвшүүлсэн материал нь дараахь баримт бичгээс бүрдэнэ. Үүнд:

-         Шагналд нэр дэвшүүлсэн тухай эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр;

-         Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын танилцуулга, холбогдох материалууд;

-         Тухайн бүтээн байгуулалт нь энэхүү журмын 2-т заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгааг нотолсон дүгнэлт, бичиг баримт, судалгаа;

-         Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт;

-         Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан, танилцуулсан материалууд;

-         Нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг бүтээх ажилд идэвх санаачлагатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол, одон, медалиар шагнуулах тухай шийдвэр, холбогдох материалууд /энэ тохиолдолд төрийн одон медалиар шагнах журмын дагуу материалыг нэмж бүрдүүлэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин