Монгол Улсын төрийн далбаа Аконкагуан оргилд дахин мандлаа
2016-01-15

Монголын Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа зорилгодоо хүрч, эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа (Д.Т.Д 6962м) ууланд мандуулжээ.

 

Тэрбээр энэ сарын 13-ны өдөр оргилд амжилттай хүрсэн байна. Польшийн мөсөн голын замаар авирч байсан ч цаг агаарын байдал хүнд байсан тул замаа сольж энгийн замаар авирчээ.  Харин түүний хамтрагч Хонг Конгийн уулын гүйлтийн тамирчин бүсгүй оргилд авирах замынхаа 5000 метр орчмоос буцсан гэдгийг "Mongol Mountaineering" хуудаснаа мэдээлсэн байна.

 

Гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрөгч оны 12 дугаар сарын 29-ний өдөр эх орноосоо мордсон билээ. Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо төрийн далбааг анхлан мандуулж байсан тэрбээр 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирч байсан гэдэг.

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
сэмүүн:
Уулчин байхдаа таарсан царай муутай эмэгтэй бна
2016-01-15
Зочин:
BAKHARKHMAAR
2016-01-15
Зочин:
MUNDAG GURIIIISEER BGAAD SHONO UULAN ORGILD GARCHEEEEE AIMAAR SHUU SHONO ABIRAH
2016-01-15