Цас орж, явган шуурга шуурна
2016-01-16

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

 

Ойрын хоногуудад хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.

 

2016 оны 01 дүгээр сарын 17-ноос 01 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:    

Ус цаг уурын орчны хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин