Автомашины албан татвараа төлөөрэй
2016-01-16

НИТХ-ын тэргүүлэгчдийн  тогтоолоор шинэчлэн баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн баталсан нэвтрүүлэх журам”-ын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлж байхаар зохицуулсан.

 

Уг зохицуулалтын дагуу тухайн жолоочийн автомашины улсын дугаарын сүүлийн орон 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард багтаж, татвараа төлөх ёстой юм. Тээврийн хэрэгслийн албан татвараа Дүнжингарав худалдааны төвд байрлах "Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д хандаж төлнө.

 

Ингэхдээ журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар, төлбөрийг төлөх юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hezee tuluhuu heden alialagch naraar zaalgah u u
2016-01-16