”Найдвар” эмнэлэг шинэ байртай болов
2016-01-16

Хавдрын хүнд шатанд орж итгэл найдвараа алдсан хүмүүст итгэл нэмэх зорилготой “Найдвар” эмнэлэг Дамбардаржаад шинэ байр барьж, өнөөдөр нээлтийг нь хийжээ.

 

Улаанбаатар Ротари клуб “Найдвар” эмнэлгийг үндэслэн байгуулагч, захирал Д.Бүрэнжаргалын 13 жилийн бусдыг гэх уйгагүй хөдөлмөрийг дэмжиж, түүнд дэмжлэг үзүүлэхээр 2015 оны Олон улсын Ротари хөдөлгөөний хүмүүнлэгийн шагнал болох  "Цорын ганц” хэмээх шагналд нэр дэвшүүлсэн нь шалгарч, 50.000 долларын шагнал авсан анхны сайн үйлстэн болжээ.

 

Ингэснээр  “Найдвар” эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж буй байрыг худалдан авч, шинэчлэн зассан аж. Шинэ эмнэлэг нь 15 ортой, нийт 10 ажилтантай байх гэнэ. "Найдвар" эмнэлэг өнгөрсөн жилүүдэд хавдрын сүүлийн шатанд орсон хүнд өвчтэй 20 мянга гаруй хүд болон яаралтай түргэн тусламжаар 4000 гаруй хүнд хүрэн үйлчилжээ.  Түүнчлэн  хүнд өвчтэй ч төлбөрийн чадваргүй 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, архины хамааралтай. орон гэргүй, хэвтэрт байдаг, асран хамгаалагчгүй өвчтөнд гэрт нь очиж үзлэг хийж үйлчилгээ үзүүлдэг аж.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин