Тайванийг эмэгтэй хүн удирдана
2016-01-17

 

Тайвань улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгч болон парламентийн сонгууль зохион байгуулагдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан дэвшилт” намын дарга Цай Ингвен ялалт байгуулсан” гэв.

 

Тэрбээр Тайванийг БНХАУ-ын хараа хяналтаас чөлөөлж, тусгаар улс болгохын тулд томоохон кампанит ажил хийхээ сонгуулийн үеэр мэдэгджээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч нэр дэвшсэн бөгөөд Цай Ингвен  40 дээш хувийн санал авчээ. 59 настай Цай Ингвен ийнхүү тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн боллоо.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Тайванийн Ерөнхийлөгч Ма Инзю нар Сингапур улсад уулзсан билээ. 1949 оноос хойш анх удаагаа хоёр улсын удирдлагууд уулзаж буй бөгөөд энэхүү уулзалтаар Си дарга Тайванийг, Хятадын нэг хэсэг хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Батчимэгийн эгч.
2016-01-17