Цасанд боогдсон 160 иргэний аюулгүй байдлыг хангажээ
2016-01-18

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид ч ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул иргэд мэргэжлийн байгуууллагаас өгч буй сэрэмжлүүлэх мэдээлэлд ач холбогдол өгч, цаг агаарын мэдээллийг тогмол сонсож, цасан шуурганы үеэр замд гарахгүй байх. Зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангаж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин