Өмнөговь аймагт газар хөдөлжээ
2016-01-18

Өмнөговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багийн нутаг /сумаас зүүн зүгт 31 км-т/ “Алгуй-Улаан цав” гэдэг газар /У-104045I00, Ө-440,60I00II/ өчигдөр /I.17/ 12:47 цагт 3.7 магнитутын газар хөдлөлт болсон тухай  Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

 

Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Мандал-Овоо сумын сумын Засаг даргын тамгын газрын дарга  Ц.Мөнхнасангаас тодруулахад "Ямар нэгэн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй байна" гэж мэдээлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин