Үнэн нь тодорхойгүй үл хөдлөхийн наймаа
2016-01-18

Хөгжлийн банк 2014 онд Худалдаа хөгжлийн банкны шинэ барилгын 11 болон 12 дугаар давхарт нийт 3400 м2 талбай, 10 автомашины зогсоолын хамт 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авч нүүж орсон гэх мэдээлэл “Өдрийнсонин”-д өнгөрсөн оны аравдугаар сарын дугаарт нийтлэгдсэний дараа иргэн Б.Цогтгэрэл эл мэдээлэлд дурдагдсан баримт болон Хөгжлийн банкинд хамаарах бусад асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм.



-Тоон мэдээллүүд 14 давхар байшингийн барилгын өртөг 33 тэрбум орчим төгрөг болохыг харуулж буй. Тэгвэл Хөгжлийн банк үүнээс зөвхөн хоёр давхрыг нь 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь үнэн бол үл хөдлөх хөрөнгөө үнэ хүргэн худалдсан тал барилгынхаа зардлын үнэмлэхүй хувийг Хөгжлийн банктай хийсэн наймаанаас олсон гэсэн үг-

 

 


Авлигатай тэмцэх газар уг асуудлаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарын хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ холбогдох эх сурвалжид мэдэгджээ. Хэрэв Хөгжлийн банк 27.5 тэрбум төгрөгөөр өөрийн байртай болох зорилгоор дээрх барилгаас талбай худалдаж авсан нь үнэн бол энэ тохиолдолд Худалдаа хөгжлийн банкныг эх өндөр барилгын үл хөдлөх хөрөнгийг эзэмшигчид тун маркетинг сайтай ажиллаж, давгүй ашигтай наймаа хийсэн гэж ойлгогдохоор байна. МУБИС-ийн урдхан, төв зам дагуу байрлалтай, барилгын ханандаа “LG”-д үйлдвэрлэгдсэн том LED дэлгэц бүхий Худалдаа хөгжлийн банкны гэгдэх барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК 2012 онд барьж эхэлсэн аж. Эл гүйцэтгэгч компани нь МАН-ын эзэмшлийн Тусгаар тогтнолын ордны барилгыг барьсан, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Н.Төмөрхүүгийн компани юм байна. Гүйцэтгэгчид өгсөн захиалгаар бол дээрх барилга нийтдээ 27 мянган кв.метр талбайтай, барилгын нэг кв метр талбай тус бүрийг 1000 ам.долларын өртгөөр барих гэрээг тухайн үед хийсэн байна. Гэрээ хийгдэх үед ам.долларын ханш 1300 төгрөг байв. Энэхүү тоон мэдээллүүд Худалдаа хөгжлийн банк гэх үл хөдлөхийг эзэмшигчид барилга бариулах хөлсөндөө нийт 33-35 тэрбум төгрөг зарцуулсан болохыг харуулж буй. Тэгэхээр Хөгжлийн банк 14 давхар барилгаас зөвхөн хоёр давхрыг нь 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь үнэн бол үл хөдлөх хөрөнгөө үнэ хүргэн худалдсан тал бараг бүтэн барилгынхаа зардлын үнэмлэхүй хувийг Хөгжлийн банкнаас олчихсон гэсэн үг. Хөгжлийн банк өөрийн байр худалдан авсан нь зөв эсвэл буруу, хөрөнгийн эх үүсвэр нь хуулийн дагуу эсэх асуудлыг энд хөндөөгүй болно. Энэ нь хуулийн байгууллагаар шалгагдаж, үнэн мөн нь тусдаа тогтоогдох асуудал юм.


Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
Татварынхаан та нарт хийх ажил гарсан байна
2016-01-18
undaak:
eniig bichsen setguulch yamar ch barimtgui hudlaa shaasan bhiimoo
2016-01-18