Д.Сарангэрэл: Төр хэвлэл мэдээллийг дарамталж, хараат байлгах сонирхолтой байна
2016-01-18

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа. 

 

-Сонгуулийн тухай хуу­лийг УИХ оны өмнөхөн баталлаа. Энэ хуульд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан заалтууд нэлээд туссан. Тухайлбал хуулийн 5.4, 71.12, 83.7 гээд л хэвлэл мэдээллийн байгууллагыг хэт үүрэгжүүлсэн, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах боломжийг нь боогдуулж, хязгаарласан заалтууд цөөн­гүй бий. Та сэтгүүлч хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 


-Зарим нэг гишүүний зүгээс нийгэмд болж бүтэхгүй байгаа бүх зүйлд хэвлэл буруутай мэтээр өнгөрсөн хугацаанд нэлээд бодлоготой ярьж, ухуулж байлаа. Мэргэжлийн бус, эд мөнгөний сонирхол нь давамгайлсан ганц нэг хүн улс төрчдөөс мөнгө нэхсэн, шан­таажилсан цөөн тохиолдол гарсан бололтой юм билээ. Энэ нь зарим талаар хэвлэлийг дарах санаархлыг нь өдөөсөн байх. Хамгийн гол нь өөртөө үг дуугүй, үнэ төлбөргүй үйлч­­лүүлэх сонирхол нь тэд­нийг хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хууль тог­тоомж гаргахад нө­лөөлж байна. Таны асуусан Сон­гуулийн тухай хуулийн 5.4-т “Хэвлэл мэдээллийн бай­гууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй” гэсэн заалт нь уншаад үзэхэд тавих л ёстой шаардлага, хуульчлах ёстой заалт мэт. Нэг талаас сонгуультай хол­боо­той тойрог, хэсгийн үйл ажиллагаа гэж шууд ойл­гож болно. Нөгөө талаас сон­гуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн тухай мэдээ мэдээлэл, нийтлэл нэвт­рүүлгийн үнэн бодитой эсэх тухай гэж ойлгож болохоор байна. Аль ч талаас нь аваад үзсэн мэдээллийн бодит байд­лыг хариуцах эзэн хэвлэл, мэдээллийн байгууллага, түү­ний ажилтан болж таарч байна. Энэ бол хуулийн хэвлэлтэй хол­боотой хамгийн нарийн хэсэг нь байгаа юм. Сонгуулийн хуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид телевиз, радиогийн эфирийн цаг, со­нин сэтгүүлийн талбайг гэрээ хийн авч өөрсдийн бэлт­гэсэн нийтлэл, нэвтрүүлгээ нийт­­лүүлж цацдаг. Тэдгээр нийтлэл, нэвтрүүлгийн төлөө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээхгүй. Харин захиалгатай, төлбөртэй тухай тэмдэглэгээг л тавих үүрэгтэй. Харин хэвлэл, мэдээллийн бай­гууллага, түүний ажилтан бие дааж хийсэн нэвтрүүлгийн бодит байдалд хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Үүнийг л аль аль талдаа сайн ойл­голцох ёстой. Түүнээс биш улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч өөрөө бэлтгээд ирсэн нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийн зөв бурууг шүүгээд, нийтлэхгүй, цацахгүй гээд байх үүргийг хэвлэл, мэдээллийн байгууллага хүлээхгүй. Сон­гуулийн ерөнхий хороо, Харил­цаа холбооны зохицуулах хороо хамтарч сонгуулийн сур­талчилгаанд хяналт та­вина. Хэвлэл, мэдээллийн бай­гуул­­лагууд, тэдгээрийн эрх аш­гийг хамгаалах үүрэгтэй  мэр­гэжлийн холбоод дээрх хоёр байгуулллагатай одооноос хол­боотой ажиллаж санамж бичиг байгуулах хэрэгтэй.


Хуулийн 83.7-д “Сурталчил­гааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз суртал­чилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэм­­­­жээ­нээс хэтрэхгүй бай­вал зохино” гэж бий. Энэ заалт манай хэвлэлийнхний эгдүүц­­лийг хүргээд байгаа л даа. Гурил, будааныхаа үнийг зохи­цуулж чадахгүй байж бие даасан хэвлэлийн салбарын санхүүгийн ажилд төр хуулиар далайлган оролцож байна, зах зээл өөрөө зохицуулах ёстой гэж үзээд байгаа. Сонгуулийн үеэр нам, эвсэл, нэр дэвшигчид сурталчилгаанд их мөнгө зарцуулдаг, сонгуулийн зардлыг хуу­лийн зохицуулалтаар багас­гана гэдэгт нам, бүлгүүд нэгд­сэн. Уг нь Америкаас эхлээд бүх улс оронд сонгуулийн үеэр сурталчилгаанд гол зард­лаа гаргадаг. Манайх үгүй гэж хуульчиллаа. Энэ нь хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бие даа­сан байдлыг төр дэмжих­гүй, санхүүгийн хувьд ха­раат байлгах сонирхолтой бай­­на гэсэн дүгнэлт хийхэд хүр­­гэж байна. Харин сон­гуу­лийн сурталчилгаа 18 өдөр үр­гэлжилж, өдөрт  телевизүүд ганц­хан цагийн сурталчилгаа явуулахаар хуульчилсан байс­ныг УИХ-ын дарга санаачилга гаргаж хуулийн эцсийн най­руулга хийх үед хуучин байсан хоёр цагаар нь үлдээсэнд хэв­лэлийнхэн талархаж байгаа.


-Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд сонинг оруу­лахгүй байх заалт Сонгуу­лийн нэгдсэн хуулийн анхны төсөлд байсан. Үүнийг та хүчтэй эсэргүүцсэн. Энэ мэ­тээр хэвлэл мэдээллийн хэ­рэгс­лийг төрөл зүйлээр нь ялгаварлах гэж оролдохоос эхлээд цахим орчинд сон­гуулийн сурталчилгаа явуу­лахад сайтыг хаах хүртэл ар­га хэмжээ авах заалт Сон­гуу­лийн тухай хуулийн төсөлд байсан. Энэ мэт заалтууд хэ­вээр батлагдсан уу?  


-Би УИХ-д гишүүнийхээ хувьд ард түмний төлөөлөл, улс төрийн том намын бүл­гийн гишүүн. Түүнээс гадна сэт­гүүлчийнхээ хувьд хэвлэл, мэ­дээллийн байгууллага, сэт­гүүлчдийн төлөөлөл. Салбарын төлөөлөл, гал тогоогоо мэднэ гэдэг утгаараа хэвлэлтэй хол­боотой асуудлыг онцгойлон анхаардаг. Бусадтай адил чанга дуугарч хашгираад байдаггүй ч гэсэн хэлэх үгээ хэлдэг. Олны өмнө онцгойрохоосоо илүү­тэй хууль санаачлагчид, ажлын хэсэг, гишүүдтэйгээ ажил­лаж, ярьж ойлголцдог. Эрүүгийн хуулийн гүтгэхтэй холбоотой заалт дээр өнгөрсөн хугацаанд ач холбогдол өгч ажилласан. Эхлээд энэ заалт хасагдахаар орж ирснээ дараа нь дахиад УИХ-д ороод ирсэн. Ерөнхийлөгчийг УИХ-д мэдээ­лэл хийх үеэр энэ асуудлыг тавьснаар Ерөнхийлөгч гүт­гэх­тэй холбоотой заалтыг Эрүү­гийн хуульд дахин оруулж ирвэл хориг тавина гэж Их хурлын индрээс мэдэгдсэн нь өнөөдрийн үр дүнд хүрэхэд нөлөөлсөн. Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Д.Лүндээжанцан на­­рын гишүүдийн маань хүчин чармайлт ч үүнд бий. УИХ-ын 34 дүгээр тогтоолоор хэвлэлээр төр, засаг үйл ажиллагаагаа төлбөртэй сурталчлахгүй байх заалт орж ирснийг эсэр­гүүц­сэнийг гишүүд маань дэмжсэн. Зөрчлийн тухай хуульд “...зөрчил давтан үйлд­­вэл хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тус­гай зөвшөөрлийг хураах” заалт орж ирснийг засаж зал­руу­лахад нөхөдтэйгээ хамтарч ажил­лаж зөв болгосон. “Авил­гатай тэмцэх үндэсний хөтөл­бөр” ч хэвлэлд хал бага­тай бол­лоо. Авилгатай тэм­цэх, соён гэгээрүүлэх аж­лыг хэвлэл үнэ төлбөргүй хийх, хэвлэл, мэдээллийн бай­гуул­ла­гын аж ахуйн үйл ажиллагаа, гэрээ хэлц­­лийг нь ил болгох зэрэг байж боломгүй заалтууд ор­сон байсан нь хасагдсан. Өнөр­баяр зөвлөх санаачилгатай ажил­­ласан. Энэ мэтчилэн хэв­лэлтэй хол­боотой асуудалд их оролцоно оо. Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр со­ниныг бие даасан хэвлэл, мэдээллийн хэрэгслийнх нь хувьд сонгуулийн сурталчил­гаанаас хассан нь харин чанга дуугарахаас өөр аргагүй бай­­далд хүргэсэн. Хэвлэл, мэдээл­лийн хэрэгслийн анхдагч нь, радио, телевизийн ах зах нь сонин шүү дээ. Энэ алдаа за­сагдсан. Сонгуулийн хуулиар цахим орчинд тэр дундаа сай­таар сурталчилгаа явуулах боломж нээлттэй байгаа. Tweeter, Facebook-т ямар нэгэн хязгаарлалт байхгүй.


-Ер нь аль ч пар­ламент хэв­лэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж хумьсан хуулийн төс­­лүүд батлахыг хичээдэг. Зөрч­­­­лийн тухай, Эрүүгийн хуу­­­­лийн шинэчилсэн най­руул­­га гэх мэт хуулиудад та хэр сэтгэл хангалуун байгаа вэ?


-Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль анхны орж ирсэн хувилбараараа бат­­­лагд­сан бол хэвлэл, мэ­дээл­­лийн хэрэгслийн эрх чө­лөөг хумьсан, бие даасан үйл ажиллагаанд нь сөргөөр нө­лөөлөхөөр байлаа. Хэвлэлийг дэмждэг, эрүүл саруул бодол санаатай хүмүүсийн дэмжлэг, үйл ажиллагаагаар амьдралд нийцэхгүй алдаатай заалтууд орж ирсэн нь хэлэлцүүлгийн явцад засагдсаныг дээр хэл­сэн. Ер нь анхаарлын гадна үлд­сэн бол зөрчил гарга­сан нэрээр хэвлэл, мэдээл­лийн байгууллагууд үүд хаал­­гаа барьж, гүтгэсэн гэх шалт­­­гаанаар сэтгүүлчид орон шо­­­ронд орох байлаа. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон энэ заал­тууд цуцлагдсан бо­лохоор сэт­гэл хангалуун байл­­гүй яахав. Гэх­дээ энэ нь сэтгүүлчид, хэв­­­­­­лэлийнхэн мэргэж­лийн үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн орчин хан­гагдсан гэ­сэн  үг хараахан биш. Хэв­лэл, мэдээллийн хэрэгс­лийн сан­хүүгийн эрх чөлөө хан­гаг­даж байж хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа бий бол­но. Энэ чиглэлд ажиллах шаард­ла­га их байна. Төрийн бай­гуул­лагуудаас авдаг тус­гай зөв­­­шөөрлийн хураамж, тат­ва­рууд тоо томшгүй их байна. Ард түмнээ мэдээллээр хангах Үндсэн хуулиар заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь Монголын төрд хэвлэл, мэдээл­лийн хэрэгс­лүүд тусалдаг.Харин төрийн зүгээс дэмж­лэг нэгээхэн ч алга. Болж өгвөл дарамт­лах, бүр цаа­шилбал өөртөө үг дуугүй захирагддаг бол­гох санаархал нь давам­­гай­лаад байна. Энэ тухай би байнга хэлдэг. Өнөөгийн нөхцөл байдал ч үүнийг шаардаж байна.

 

-Гүтгэх, доромжлох гэ­дэг заал­таар хэвлэл мэдээл­лийн­хийг эрүү­гийн хариуц­лагад татдаг байсан. Сая бат­лагдсан Зөрчлийн тухай хуулиар энэ заалт  хасагдаж, гүтгэх, доромжлох гэмт хэрэг иргэний журмаар шийдэг­дэхээр болсон. Энэ бол нэг ахиц биз?


-Энэ бол том ахиц. Хорь гаруй жил яриад үр дүнд хүрэхгүй байсан юм. Монголын сэтгүүлчдийн бай­гуул­­лагын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байхдаа төр, засгийн удирдлагуудтай удаа да­раа уулзаж,бичиг сачиг өгч байсан. УИХ-д байх үед маань гүтгэхтэй хол­боотой Эрүүгийн хуулийн 110, 111 дү­гээр заалтууд засч залруулагдсанд баяртай байдаг. Бас гэхдээ гэдэг үгийг дахин хэлэх нь. Сонгуулийн үеэр гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн тухай хуулиар бус Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэнэ гэдгийг сэтгүүлчид санах хэрэгтэй. 


-Сонгуулийн үеэр хэвлэл мэ­дээл­лээр хэн нэгнийг гүтгэж, дором­жилбол эрүү­гийн хариуцлагад татах нь зөв үү. Үүгээр шалтаглаад хэвлэл мэдээллийнхний амыг барих юм биш биз?


-Өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн үйл ажиллагаатай хол­боотой асууд­лыг сонгуулийн үед ч гэсэн Эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу. Ардчилсан орон мөн л юм бол энэ асуудлыг ёс зүйн хэм хэм­жээгээр, Зөрчлийн болон Иргэний хуулиар шийд­вэрлэх хэрэгтэй. Дэлхий нийтийн хандлага ч тийм юм. Ази, Номхон далайн орнуудын авлигын эсрэг семинар Улаанбаатарт болж олон чухал асуудал хэлэлцээд гаргасан зөв­лөмжид “Авилгатай тэм­цэхэд хэв­лэл, мэдээллийн хэрэг­сэл чөлөөтэй  ажиллах хууль эрх зүйн орчныг бүр­дүүлж өгөх, эрэн сурвалжлах сэт­гүүл зүйг хөгжүүлэхийн тулд гүтгэх, доромжлох хэргийг гэмт хэрэгт тоо­цохгүй байх”-ыг зөвлөсөн. Энэ зөв­лөмжийг сонгуулийн хуульд төдийлөн авч хэлэл­цээ­гүй. Энэ нь таны хэлээд бай­гаа болгоомжлолыг төрүүлж бай­на. Тиймээс сэтгүүлчид өөрсдөө хариуц­лагатай байж хамгаалалтаа сайн хийх хэрэгтэй. Нэгдмэл, албан ёсны ажил­лагаа, байр суурь их чухал.


-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө­ний тухай хуулийн төсөл 2015 оны хаврын чуул­ганаар хэлэлцэх асууд­лыг  жагсаалтад багтаад байсан ч хэ­лэл­цээгүй. Энэ хуулийн төсөлтэй та танилцсан уу. Хуулийн төсөл яагаад гацав?


-Танилцалгүй яахав. Нэлээд ч ажил­­лаж санаа оноогоо хэлж, ажлын хэ­сэг ч сайн хүлээж авсан. Хуулийн төсөл дээр дахин сайн ажиллах шаард­лага бий. Хэвлэлийнхэн ч тийм шаардлага тавьж байгаа. Хэвлэл мэ­дээллийн байгууллагын удирдлага, уран бүтээлчдийг оруулцуулсан хэ­лэл­цүүлэг хийж нэгдмэл ойлголтод хүрэх талаар ажиллах ёстой. Тэгээд ч өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаран өөрчлөх нь тулгамдсан асуудал төдийлөн биш.


-Энэ хуулийн төслийг Ерөн­хий­лөгч өргөн барьсан ч буцааж татсан. Ингэх ноцтой шалтгаан байна гэж тайлбарлаж байсан. Тэр ноцтой шалт­­гаанууд одоо арилсан уу. Хоёр дахиа өргөн барьсан төсөл өмнөх төслөөс юу нь өөрчлөгдсөн бол?


-Энэ талаар би нэлээд ярьсан. Хамгийн гол энэ хууль үйлчлэх, энэ хуу­лийг хэрэг­жүүлэх салбарынхан хү­лээн зөвшөөрсөн, амьд­ралд нийцсэн, манай хөрсөнд буусан, өмнөхөө сайж­руул­сан, ардчиллын хэм хэм­жээнд нийцсэн хууль байх шаардлагатай. Хэвлэл, мэдээллийн хэрэг­сэл, уран бү­тээлч­дийн дунд үл ойлголцол үүсгэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс хэт оролцсон, бие даасан байд­лыг нь алдаг­дуулсан заалт хуулийн төслийн эхний хувилбарт суусан байсан.


-Та энэ хуулийн төслийг дахин боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан уу. Өмнө нь өргөн ба­ригд­сан төслөөс зарчмын хувьд ямар өөрчлөлтүүд орсон бэ?


-Ажлын хэсэгт ороогүй. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд ажлын хэс­гийн ахлагч М.Батчимэг гишүүнтэй хол­боотой ажилласан. Гишүүн маань ч хуулийн төслөө хэлэл­цүүлэгт оруу­лахаас өмнө үзүүлсэн. Бид нэлээд хамтарч ажилласан. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэв­­лэлийн эрх чөлөөний тухай хуу­лийн үндсэн зарчим, үнэт зүйл алдаг­дахад хүрч байна гэж энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй хэвлэлийнхэн үзэж байгаа нь хэлэлцэж ярилцах ёс­тойг хэлж байсан. Гишүүнтэй энэ та­лаар ярилцаж хэлэлцүүлэг хийе, хэв­лэ­лийн­хэнтэйгээ нэгдсэн ойл­гол­тод хүрье гэсэн. Тэр дундаа эрхлэгчийн эрхийг хязгаарласан, хувийн өмчид халдаж байгаа зэрэг хэд хэдэн асууд­лыг эргэж харах хэрэгтэй болж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ши­нэчилсэн найруулгын 12.3-т “Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэ­дээ­­ний хө­төл­бөрт төлбөртэй, захиа­лгатай мэдээ, мэдээлэл оруулахыг хориг­лоно” гэж заасан. Мөн энэ төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх­лэгч, захирал нь ажилтнуудынхаа мэр­­гэжлийн үйл ажиллагаанд орол­цохыг хориглосноос гадна хувьцаа эзэм­шигчдийн нэр, эзэмшиж байгаа хувь хэмжээг зарлах зэрэг хэвлэл, мэ­дээллийн хэрэгслийг илт ялгаварлан гадуурхсан заалтууд орсон байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл улсад татвараа тө­лөөд явдаг бусад аж ахуйн нэгжийн адил Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохи­цуу­лаг­даад л явдаг салбар. Ер нь төл­бөр­тэй үйл ажиллагаа явуулах эрхийг нь л хязгаарласан заалт, дарамт шахалт сүүлийн үед нэмэгдэж байна. Ард түм­нээ мэдээллээр хангах төрийн функцийг ху­ваалцаад явж байгаа нь л өөрөө хэвлэл, мэдээллийн хэрэгслийг төр дэмжих  үндэс мөн.


-Одоо ярилцлагаа арай өөр сэдэв рүү хандуулъя. Сонгуулийн тухай хууль батлагдчихлаа. Сонгуулийн жил ч гарчихлаа. Мэдээж намууд сон­гуулийн бэлтгэлдээ орж байна. Таны хувьд энэ сонгуульд нэр дэвших үү?


-Дэвшинэ гэсэн бодолтой байгаа. Намын анх шатны байгууллагуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэнийг нэр дэв­шүүлэх талаар удахгүй хэлэлцүүлэг явуулна. Тэгээд Намын бага хурал, Удирдах зөвлөл хуралдаж хэнийг хаана дэвшүүлэхээ шийднэ.


-Намууд өмнө нь жагсаал­тад орсон хүнээ дахин жаг­саалтад эрэм­бэлэх үү, эсвэл өөр хүмүүсийг жаг­саалтад оруу­лах уу. Энэ тал дээр ямар байр суурьтай байна. МАН энэ талаар ямар нэг зөвшилцөл яриа хийж байгаа юу?


-Хэлэлцүүлэг хийж дуус­саны да­раа л хэнийг жагсаалтад оруулах та­лаар шийд гарна байх. Ер нь иргэдийн дунд жагсаалтаар УИХ-д ороход төдийлөн таатай бус хандаж байгаа юм билээ. Тойрогт өрсөлдөж гарч ирэх ёстой гэсэн байр суурийг энд тэнд уулзалтад оролцоход илэрхийлдэг. Үүнийг дэмждэг гишүүд, улстөрчид манай намд цөөнгүй байдаг. Нэг талаас том газар нутагтаа тархан суу­даг онцлог нь орон нутгийн төлөөл­лөө өөрсдөө сонгож, санаа бодлоо уламж­лах, асуудлаа шийдүүлэх со­нирх­лыг иргэдэд бий болгодог байх. Нөгөө талаас зарим улстөрч, тэр дундаа тойргоос сонгогдсон гишүүд сонгуулийн дараа өөрсдийгөө илүүд тавих, жагсаалтад орсон гишүүдээ амар төсөр замаар гишүүн болсон хүмүүс гэж ил далд хэлж үүнийг нь хэвлэлийнхэн шүүрч нэг хэсэгтээ л сенсааци болгож байсан нь иргэдийг пропорциональ тогтолцоонд шүүмж­лэлтэй хандахад нө­лөөлсөн гэж бод­дог. Одоо жагсаалт, тойргийн ги­шүүдийн тухай яриа байхгүй болсон ч харамсалтай нь сонгогчдын дунд жагсаалт ”муухай” гэдэг ойлголт үлд­жээ. Уг нь сонгуулийг бүхэлд нь пропорциональ тогтолцоогоор явуу­­­лах нь зөв гэж боддог. Ингэвэл иргэдийг хоосон амлалт, цөөн хэдэн төгрөг, гурил будаагаар хуурахгүй, хэдэн хүнтэй газар хэн ч хэрэглэхгүй шахуу том ордон барихгүй, харин улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ аж амьдралын асуудлыг томоор, цогцоор нь харж шийдэхэд тустай гэсэн ойл­голттой байдаг. Одоо бол хууль нэ­гэнт батлагдсан 28:48-иараа явах нь тодорхой учраас олон юм яриад яахав. Нэг зүйл нэмж хэлэхэд 76 гишүүнээс 28-ыг нь жагсаалтаар оруулсан зорилго нь ядаж энэ хэсэг нь намчирхахгүй, жалга довны үзэл гаргалгүй асуудалд ханддаг байх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм. Тиймээс энэ утгаар нь аваад үзвэл жагсаалт гэдэг нь муу муухай хэдэн хүн нуугдаж ороод гишүүн болчихдог хар хөшиг биш юм.


-АН ҮЗХ-ны хурлаараа ИЗНН, МҮАН зэрэг намыг нэгтгэх асууд­лыг ярих сураг байна. Сонгуулийн тухай хууль энэ мэтээр жижиг на­муу­дыг яах аргагүй нэгдэж нийлэхэд хүргэж байх шиг. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний тань хувьд асуухад МАН, МАХН-тай нэгдэх асуудлыг оны өмнө нээлттэй орхи­сон. Ахмад гишүүдийнхээ энэ са­налыг Удирдах зөвлөл дахин авч үзэх болов уу. Өөрөөр хэлбэл МАН, МАХН нэгдэх үү?


-МАН, МАХН эвсэл болж сон­гуульд оролцох улмаар нэгдэх асууд­лыг намын жирийн гишүүдийн төв­­­шинд нэлээд ярьж байгаа гэдэг мэ­дээ­лэлтэй байна. Ахмад гишүүд энэ асуудлаар хоёр намын даргад өргөх би­чиг барьсан. Намын бүлэг, Удирдах зөвлөлийн төвшинд ч яригддаг. Энэ асуудлыг тууштай дэмждэг УИХ-ын гишүүд ч бий. Асуудал нээлттэй байгаа гэж ойлгож байгаа. Нэгдэнэ гэж шууд хариулах боломжгүй. Намын Бага хурал шийддэг асуудал.


-Энэ парламент дараагийн пар­ла­ментдаа маш том даалгавар үлдээж байгаа. Тэр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт. Дараа­гийн УИХ үүнийг хийх нь мэдээж боллоо. Гэхдээ өнөөгийн Үндсэн хууль тийм ч муу хууль биш  гэдгийг олон хүн хэлдэг. Та аль талд нь зогсдог вэ?


-Ер нь улс орнууд Үндсэн хуулиараа хамаагүй оролдоод байдаггүй. Хэд хэдэн парламент дамнуулж өөрчлөлт оруулдаг жишиг ч байдаг. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй л бол улс орон болохоо байж байгаа мэтээр ярьдагт итгэл үнэмшилтэй ханддаггүй. Асуудал хуульдаа бус хүндээ байна гэж боддог. 1992 оны нэгдүгээр са­рын 13-нд Ардчилсан Үндсэн хууль батлагдсан. 430 депутат 70 гаруй өдөр хуралдаж баталсан. Цагаан сар болох гээд хөдөөний депутатууд нутаг руугаа яарч, янз янзын үйл явдлаар дүүрэн хуралдаан байж билээ. Тэгэхэд үндэсний ганц телевизтэй. С.Мягмар бид хоёр ээлжилж ажиллаж байсан. Өдөр бүр хагас цагийн тойм хийнэ гэдэг амаргүй, үдээс өмнө хойно ээлжилж гүйгээд их ачаалалтай ажил­лаж байлаа. Хэвлэлийг Б.Лигдэн гуай ерөнхийд нь хариуцаж байсан. Батлагдсан өдөр нь ордонд хүлээн авалт болж, хүч гарган сайн ажилласан гэж талархлын бичгээр шагнуулж байлаа. Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой боллоо. Баталсан хүмүүсийн тал нь амьд сэрүүн байна. Тэдний дийлэнх нь өөрчлөлт шаардлагагүй гэдгээ хэвлэлээр илэрхийлсэн. Үндсэн хууль батлагдах үйл явцын гэрч байж, сур­валжилж, телевизийн тойм, мэдээ мэдээлэл бэлтгэж байсан хүний хувьд хэлэхэд тэр үеийн депутатууд улс орноо гэсэн сэтгэлтэй, асуу­далд арын бодолгүй чин үнэнчээр хандаж, эцэг хуулийг төрүүлсэн гэж хэлэх байна. Зураач Ш.Тэнгисболд Төрийн сүлдний бэлэгдлийг шонхор шувуугаар солих зураглал оруулж ирээд ардын уран зо­хиолч Ш.Сүрэнжав гуайд АИХ-ын танхимд шанаадуулж байсан. Тэр бичлэгийг хий гээд зураглаачдаа хэлээд ойр хавьд сууж байсан ги­шүүддээ хүний мууд дуртай гэж загнуулж байлаа. Одоо бол тэр агшныг аваагүй бол буруудах цаг үе. Үүгээр би амьдрал мэддэг, жинхэнэ монгол зан чанартай, эвдэрч элдэв болоогүй хүмүүс энэ хуулийг баталсан гэж хэлэх гээд байна.

 

Г.СОНИНБАЯР

Эх сурвалж: Ардын эрх

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
АЭГШҮ
2016-01-19
Зочин:
ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХИЙГЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙГАА БАЛАЙ АВГАЙГ ХАРДАГГҮЙ ЧИ БАС ОВОО БАЛАЙ БАЙХАА
2016-01-19
зочин:
сарангэрэл та авилагатай тэмцэх гээд байх шиг байна, эхлээд хүү Улам-Ѳрнѳхѳѳ хүмүүжүүлээчээ
2016-01-19
монголчууд:
төрийн нэр зээлдсэн АН-ын хужаагийн тагнуулууд,эрлийзүүд,авилгалчид,хулгайч,луйварчин эрүүгийн элемэнтүүдийн хийж байгаа ажил
2016-01-19
Зочин:
.
2016-01-19
АТАА:
нөгөө жүжигчин ..... шиг хүсвэл хаана ч болно гэдгийн нэг мөн
2016-01-18
Зочин:
тэмбүү
2016-01-18
Зочин:
iim balai abgaichin ih huraliin gishuun ym uu ersuu haraagui abgai bna bas l neg helgui gishuunii negen uu
2016-01-18
Зочин:
АЭГШҮ
Зочин:
ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХИЙГЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙГАА БАЛАЙ АВГАЙГ ХАРДАГГҮЙ ЧИ БАС ОВОО БАЛАЙ БАЙХАА
Зочин:
энэ сайхан хүүхэн шүү. хүндэтгэдэг.
2016-01-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-01-18