Иргэд “Улаанбаатар метро” төслийг дэмжсэнгүй
2016-01-18

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчилал төв, Азийн сан хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан. Уг санал асуулгын дүнг танилцуулж зөвлөлдөх хорооны гишүүд болох хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц, “Монфэмнэт” үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа нар мэдээлэл хийлээ.

 

Азийн сан болон бусад мэргэжлийн байгууллагаас 1500 иргэний дунд хараат бус судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан иргэдээс санамсаргүй түүврийн аргаар 400 хүнийг сонгосон бөгөөд 317 нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12,13-ны өдрүүдэд Төрийн ордонд зөвлөлдсөн байна. Мөн сонгогдсон иргэдээр нууц санал асуулгыг бөглүүлж, 0-10 хүртэлх оноогоор үнэлүүлжээ.

 

“Зөвлөлдөх санал асуулга”-аар дараах 14 төслийг танилцуулж,  иргэдээс санал авсан юм.

    Улаанбаатар метро

    Туул усан сан цогцолбор

    Туулын хурдны зам

    Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк

    Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк

    Эко парк байгуулах

    Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах

    Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт

    Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах

    “Бага тойруу”-ын хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах

    Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах

    Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах

    Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах

 

Үүнээс байгаль орчинтой холбоотой төсөл, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдалтай холбоотой асуудал бүхий төслийг санамсаргүй сонгогдсон иргэд өндрөөр үнэлсэн гэнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, “Эко парк” байгуулах болон угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах төслийг санал нэгтэйгээр дэмжсэн тухай зохион байгуулагчид хэлж байв.

 

Дараа нь Налайх дүүрэгт байгуулах барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, Эмээлт орчим байгуулах хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийг дэмжжээ. Түүнчлэн “аюултай ба хортой хог хаягдал гаргах болон хадгалах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компаниудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэсэн санааг иргэд ихэд дэмжсэн гэв.

 

Хотын захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар метроны төсөл өндөр үнэлэгдэх болов уу гэсэн эсрэгээрээ хамгийн бага үнэлгээг авсан байна. Оролцсон иргэд өртөг өндөртэй ч цэвэр эрчим хүчийг сонгоно гэсэн байна. Мөн Нийслэлийн иргэд байгаль орчны цэвэр байдал, аюулгүй орчинд амьдрах асуудлыг дээгүүр үнэлж, метрог хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс үзэхэд иргэд амьдрах орчны эрүүл, аюулгүй байдалд санаа зовж байгаа нь харагдаж байна. Иргэдийн энэ саналд үндэслэн 14 төслийг албан ёсоор эрэмбэлж Засаг даргын захирамжаа гаргана” хэмээв.

 

Харин НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Сонгогдсон иргэд нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөртэй танилцаж, аль бүтээн байгуулалтыг нэн тэргүүнд эхлүүлэх тухай саналаа нийслэлийн удирдлагуудад хүргүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотыг дарга нар биш иргэд нь удирддаг тогтолцоонд шилжиж байна” гэв.

 

Ийнхүү Монголын анхны зөвлөлдөх санал асуулга үр дүнтэй болж өнгөрсөн гэж үзэж,  хоёр дахь Зөвлөлдөх санал асуулгыг “Хотын дүрэм болон Улаанбаатар хотын өөрийн засаглалыг сайжруулах” асуудлаар зохион байгуулахаар төлөвлөж буй аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Надаас л лав санал аваарүй. Хаагуур ямар аргаар санал авсан юм бэ Бат Үүл гуай
2016-01-19
хнн:
үнэхээр иргэдээс санал асууя л гэж бодож байгаам бол бүгдэнгээс нь асуучаач чадкуушд худлаа зардал мардал гэж солиорох биз наад түүврийн арга чинь үнэн сэжигтэй байна за
2016-01-19
зассс:
нэх худлаа иргэдээс санал авсан болж жүжиглэдийн хар луйварчингууд чинь иргэд санал өгсөн гээл өөрсдийнхөө дураар бүх юмыг хийх санаатай юу тэр олон санал асуулганд чинь нэгэнд нь ч оролцож үзээгүйм байна шүү
2016-01-19
zochin:
METRO BOL MASH HEREGTEI. ZAMIIN TUGJREL AGAARIIN BOHIRDLIIG BUURUULAHAD! ARAI CH IMM SANAL OGOOGUI BAIHAA
2016-01-19
Зочин:
Yu vee bi Ulaanbaatar Metro tosliig demjij baigaa shdee. Henees yamar sanal avaad ingej uneleed bnaa??? Hedhen hun toloolj ochood sanal ogchihdog yumuu
2016-01-19
bi irgen:
Bi irgen shd Bi sanal uguugui shd Haana tiim sanal yavsiin hedhen HUneer niit irgediig Tuluuluulj ymr negen shiidehee bolmoor yum yadargaatai yum beyaasan
2016-01-19
Huga:
Huugiih n company tenderiig n l avna shdee
2016-01-19
Зочин:
Daraa ni niisleliin irgedees asuusan gej hudlaa shaahgej baigaa yum ene uher Batuul.....
2016-01-18
ttht:
Чойжамц үлийгээ хийж байгаа юм энд
2016-01-18
Зочин:
Бат үүл бол худалч шоучин
2016-01-18