Лам хувцасны үзэсгэлэн гарна
2016-01-19

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны их сургуулийн зааланд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд лам хуваргуудын хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

 

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдааг энэ жил анх удаа Улаанбаатар хотноо дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнд дэлгэгдэх хувцас, хэрэглэлийг Эрдэнэмандал хийдийн оёдолчид өөрсдөө оёж, урласан байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр лам дээл, хүрэм хантааз, дан цамц, шарвааран өмд, цүнх, тагш аяга гэх мэт лам хуваргуудын хэрэглэдэг бүхий л зүйлийг худалдаалах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин