Ямар үед гараа угаах ёстой вэ
2016-01-19

Байнга гараа угаах нь сайн болон муу гэдэг. Гараа үргэлж угааснаар гарын арьс хуурайших, хумс амархан хугардаг болдог. Гэхдээ бэлэн мөнгө барьсан эсвэл олон нийтийн газраар үйлчлүүлснийхээ дараа гараа заавал угаах ёстой. Энэ талаар Америкийн www.wikihow.com сайтад нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Бэлэн мөнгө. Та мөнгө барьсан, бусдад дамжуулсан, түрүүвчиндээ хийсэн даруйдаа гараа угаах хэрэгтэй. Мөнгөнд хамгийн их нян хуримтлагддаг. Та мөнгө барьсан гараараа хоол идэх зэрэг үйлдэл хийх нь таны эрүүл мэндэд тун хортой.

 

Зөвлөгөө №2

 

 

Гэр, угаалгын өрөө, ажлын өрөөний бариулаас барьсан даруйдаа гараа угаах эсвэл нойтон алчуураар гараа сайтар арчих хэрэгтэй. Хаалганы бариулуудад хамгийн их нян цугларсан байдаг. Санамсаргүйгээр та хаалга барьсан гараараа нүдэндээ хүргэвэл нүд бохирдож, улаах болно.

 

Зөвлөгөө №3

 

 

Оффисын хүмүүсийн гол хамтрагч бол компьютер болон түүний дагалдах хэрэгслүүд. Та өдөр 5 дээшгүй цагийг компьютерийн ард өнгөрүүлж, “keyboard” буюу гар ашигладаг бол хамгийн багадаа 4-8 удаа гараа угаах хэрэгтэй.

 

Зөвлөгөө №4

 

 

Нийтийн унаа. Та автобусаар үйлчлүүлснийхээ дараа гараа заавал савандаж угаах хэрэгтэй. Автобусны хаалга, бариул зэрэгт хүнийг эрүүл мэндэд хор хөнөөл учруулах нянгууд бий.

 

Зөвлөгөө №5

 

 

Гар утас бол байнгын хэрэглээ. Тиймээс утас хэрэглэснийхээ дараа өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гараа байнга угаах хэрэгтэй. Өөр хүний гар утсыг барьсан бол тэр даруй гараа угаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hunii bogs nazsan bol zaaval
2016-01-20