Японоос гал унтраах автомашины сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ
2016-01-19

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг /Жайка/-ийн төлөөлөгчийн газрын зөвлөх, инженер Үзава Кожи, тус агентлагийн ажилтан Мицу Мараяма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

 

Уулзалтын үеэр гал унтраах автомашинуудын тоног төхөөрөмжийг Япон улсаас нийлүүлэх дараагийн төслийн талаар ярилцсан байна. Учир нь, Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд анх 2003 онд Нийслэлийн онцгой байдлын газарт 17 ширхэг гал унтраах автомашин хандивлаж байсан. Эдгээр автомашины зарим тоног төхөөрөмж энэ хугацаанд эвдэрч элэгдсэн, шинээр сэлбэх зайлшгүй шаардлага гарч байгаа аж.

 

Мөн уг уулзалтаар “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх талаар хоёр тал тохиролцлоо.  Уг төслийг ОБЕГ-т хэрэгжүүлж, БХБЯ, БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ, МХЕГ хамтран оролцох юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин