Жуулчдыг осгож, хөлдөх аюулаас аварчээ
2016-01-19

Онцгой байдлын алба хаагчид жуулчдыг осгож, хөлдөх аюулаас аварчээ.

 

"Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой  багийн “Намнан”-ийн ар гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ Улаанбаатар хотоос ОХУ руу аялж явсан VD499163 улсын дугаартай FIAT Ducat 290 загварын автомашин нь эвдэрсэн. Монгол хэл мэдэхгүй гадаадын хоёр иргэн байна" гэсэн дуудлага иржээ. 

 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, жуулчдад тусламж үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин