“Ороолон” гарч эхэллээ
2016-01-19

 

“Ороолон” аймшгийн уран сайхны киноны нээлт өнөөдөр 18.00 цагт болох бөгөөд 11.00 цагаас театруудын дэлгэцнээ гарч эхэлжээ. Уг кино нь “Хүүхэлдэй”, “Зоорь” зэрэг киног бүтээсэн, аймшгийн төрөл жанраар дагнан уран бүтээл туурвидаг “Кино цамхаг” студийн ээлжит бүтээл юм. Тус студийн кино зохиолыг, зохиолч Ц.Ууганбаяр бичдэг байсан бол энэ удаад студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичиж, СТА Ө.Мөнгөнтулга найруулагчаар ажилласан байна.

 

Киноны дүрүүдэд СТА, жүжигчин Д.Бямбацогт, СТА, жүжигчин Б.Сарантуяа, жүжигчин Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, уран нугараач н.Сэндэр зэрэг шинэ үеийн залуу уран бүтээлч тоглосон байна.

 

Тус кинонд шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүйгээр эргэж, аймшигт үйл явдал руу хөтлөгдөхийг өгүүлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zaluu:
Gadniihniig duiraij demi yum hiij baihiin.
2016-01-20
Kkk:
Ineedmiin kino yum bishuu, zaazaa udahgui saijrah bhaa keep going...
2016-01-20
Зочин:
ХҮССЭН ЮМ ХҮЗҮҮГЭЭР ГЭДЭГ ШҮҮ ХҮҮХДҮҮДЭЭ, ИЙМ ЮМАНД БИТГИЙ ДУРЛА.
2016-01-19