Өнөөдөр болох зарим үйл явдал
2016-01-20

09.00 цагт: Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно. Тус уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн яам, дэлхийн банк, НҮБ-ын монгол дахь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдууд, ADRA, JICA, KOIKA, "Дэлхийн зөн" зэрэг нийт 70 гаруй олон улсын байгууллага оролцох юм. 


09.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг Шангрила зочид буудал зохион байгуулна. 


09.00 цагт: Монгол Улсад эрдэс баялгаас олж буй орлогыг хойч үедээ үлдээх, баялгийг тогтвортой хуримтлуулах, өсгөн арвижуулах бодлого, тогтолцоог бий болгох, урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.


09.00 цагт: Нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт БГД-ийн 20-р сургуульд болно. 


10.00 цагт: Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн УПЕГ-ын төв байранд үргэлжилнэ. 


10.00 цагт: АШУҮИС-ийн гарааны үйлдвэр болох Ходоодны хелико бактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн "Наномед" үйлдвэрийн нээлт болно. 


10.00 цагт: Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаарх уулзалт Эрүүл мэнд, спортын яамны байранд болно.


10.00 цагт: Зохиолч С.Дашдооровыг дурсахуй өдөрлөг СУИС-ийн оюутны театрт болно. 


12.00 цагт: “Мандах өглөө” жонш, нүүрсний компани Монголын нөлөө бүхий хүнд ихээхэн хэмжээний мөнгө залилуулсан тухай баримтын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Улсын Филармонийн 2016 онд тоглох нийт уран бүтээлүүдээ танилцуулах болон "Монгол уран бүтээл" төслийн нээлтийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Монгол улсын Филармонид болно. 


13.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. 


14.00 цагт: Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт зохион байгуулна. Уулзалт Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны байранд болно. 

Shuud.mn
Сонин хачин