Ч.Сайханбилэг бус З.Энхболд дүгнүүлнэ
2016-01-20

Г.Уянга нарын 20 гишүүн гарын үсэг зурж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барилаа. Ерөнхий сайдыг огцруулах саналд УИХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс гадна тоон дотор үсэг гэгчээр Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зуржээ.

 

Хэсэг гишүүн гарын үсэг зурж Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих нь шинэ сэдэв биш. Нийгэм ч үүнийг байдаг л үзэгдэл хэмээн хүлээж авдаг. Тэгээд ч энэ парламентын бүрэн эрхийн хугацааны дөрвөн жилийн туршид хамгийн олон удаа өргөн баригдсан, хуучраагүй сэдэв нь Засгийн газрыг огцруулах асуудал.  

 

Тэр дундаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах асуудал дөнгөж байгуулагдсан жил гаруйн өмнөөс л сөхөгдсөн. Харин өнгөрсөн хавар Дубайд айлчлахдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал дахин сөхөгдсөн юм даг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихад 19 гишүүний гарын үсэг шаардлагатай. Тиймээс энэ сэдвийг анх хөндсөн Г.Уянга гишүүн бусад гишүүдээсээ санал авч, гарын үсэг зуруулахаар зүтгэсэн ч хүч дутсан гэж болно. Учир нь тухайн үед “Бүдүүн 73-ын бүлэг” буюу эрх баригч МАН-тай хамтарч ажиллахаар гэрээлэн, Засагт нэгдсэн байсан. Харин МАН-ын сайд нарыг Засгаас огцруулсны дараагаар Ерөнхий сайдыг огцруулах 19 гишүүний гарын үсэг бүрдсэн гэх мессэж тархсан.  Гэхдээ парламентаар  Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гарын үсэг зурсан гишүүд олонх болж чадахгүй тул хойшлогдсоор өнөөг хүрсэн хэрэг. Дээрээс нь АН-ын ҮЗХ-ноос “Засгийн эсрэг кноп дарсан гишүүдийг ирэх сонгуулиар намаасаа нэр дэвших эрхийг нь хасна” гэсэн шийдвэр гарсан байлаа. Мэдээж тэр үед хэн намаасаа нэр дэвших эрхээ хасуулахыг хүсэхэв. Харин одоо байдал өөрөөр эргэх магадлалтай. Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдийн 4/1 нь гарын үсэг зурснаар өргөн баригддаг бол чуулганаар хэлэлцэн кноп дарахад ердийн олонхийн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдэгдэнэ.

 

Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг парламент дэмжээгүй, буцаасан тогтоол батлагдангуут Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад зөрүүлэн өргөн барилаа. Нөгөөтэйгүүр хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс “Засгийн газрынхаа эсрэг дуугарч, МАН-тай хамтарч яваад байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханыг хал” хэмээн мэдэгдсэн. Хэдийгээр цөөн хоногийн өмнө дээрх үгийг хэлсэн ч нэдэр дээрээ өнгөрсөн хавар “Тавантолгой”-н мега төслийг гацсанаар М.Энхсайхан сайдыг ерөнхийд нь ажилгүй болгочихсон. Тиймээс л Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээрх хэд хэдэн үйл явцаас үргэлжлэн цаг үеийн тохироогоор хөндөгдөж байгаа үзэгдэл.

 

АН дахь фракцуудын нэг нь “Нэг ардчилал”-ынхан буюу Ерөнхийлөгчийн хүмүүс. Тиймээс тэд Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжүүлэлгүй буцаасан бухимдалтай байгаа. Цаашлаад АН-аас ирэх сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын мэдлийнх. Ирэх сонгуульд хэн намын жагсаалтаар, хэн нь тойргоос нэр дэвших нь бараг тодорхой болчихсон доо.  Үгүйдээ л ирэх сонгуульд намаасаа нэр дэвших квотгүй болсноо мэдсэн эрхмүүд парламентад байгаа. Магадгүй, Р.Амаржаргал гишүүн намаасаа нэр дэвшихгүйгээ мэдээд гарын үсэг зурчихсан биз. Ер нь Р.Амаржаргал гишүүн АН-д “сэтгэлийн өрөө” төлчихсөн цөөн хүмүүсийн нэг. Тээр жил сонгуулиар АН-аас өөрт нь тойрог оногдоогүй тул бие даан нэр дэвшээд Сүхбаатар дүүргийн тойргоос ялалт байгуулан юмдаг. УИХ-ын гишүүн болсныхоо дараа намдаа эргэн элсэж, суудлын тоог нэмсэн.

 

Харин өнөөдөр ил тодоор, үзэл бодолдоо үнэнчээр хандаж Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурснаар биш чуулганаар хэлэлцэхэд хэд нь нүүр бууруулж, хуралдаанаас бултахыг хэлж үл мэднэ.

 

Хуанлийн хүрд эргэж, сонгуулийн жилээр амьсгалсан энэ өдрүүдэд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд гүйцэтгэх засаглалаа өрөөлийн үйлдлээр огцруулж тэнэгтэхгүй, басхүү өөрөөс нь урвасан гишүүдийг бүр ч тэвчихгүй биз. 

 

Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцрох эсэхээс эрх баригч хүчний ажлын үр дүн, ирэх сонгуулийн өнгө ч хамаарна.   АН-ын даргын ажлыг жил гаруйн өмнөөс хашиж, Засгийн газрын тэргүүний эрхэнд ч дээрээс үүрэгдэх эрхийг өөртөө давхар оногдуулсан эрхэм бол УИХ-ын дарга З.Энхболд.  Иймээс л огцруулах асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэр ажилласныг бус З.Энхболд чиглэсэн нүүдэл. Түүнийг лидер үү, бутаргагч уу гэдгээр асуудал үргэлжлэх юм.

 

Хуулиараа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 15 хоногийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэдэг заалттай.   Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Бичин жилийн хаврын тэргүүн сар гарахаас өмнө шийдэх биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ШАЛ ДЭМИЙ ГОНЗГОЙ:
ИЙМ ЕРӨНХИЙ САЙД БАЙГААД ЮУХЭВ ДЭЭ. ЭРТХЭН ЗАМАА БОДСОН НЬ ДЭЭР. ӨР НЬ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ ЁСТОЙ ЮМ УУ ЗГ ТОГТВОРТОЙ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ
2016-01-21
Зочин:
Засаг огцрох нь зөв шийдэл. Үүнээс өөр арга зам байхгүй. Одоо бүр больцгоо. Та нарын хэн нь ч хэрэггүй.
2016-01-20
bold:
salbariin saiduud n bas eliirtsen garuud. nairaanii suudal bolhoor ajiliin orond avilgiig sain hiin
2016-01-20
bold:
ajilaa hiij chaddaggui erunhii saidantsar. chadahgui bolhooroo baahan tuslah, zuvluh, mashin avna. ard irgeded heregtei shiidver gantsiig ch gargadaggui. gargasan shiidver n araasaa dandaa asuudal daguuldag
2016-01-20
Bat:
Jenko tom bna tor sul bna oor yu baikhav khergees multrah etsiin arga gej bodoj bna.
2016-01-20
зочин:
ажлаа хийж чадахгүй бол огцруулах хэрэгтэй, 6 сар юм хийдэг хүнд их хугацаа, эрхэм гишүүд ч гэсэн дулаан танхимдаа цугларч чадахгүй... асуудал их байна цаг хугацаагаа дуусгах гээд хүлээж суух уу?
2016-01-20
Зочин:
ан- махн- монголын төрөөс зайлаасай.
2016-01-20
Цаг үе:
Цаг үе ийм байхад яаж засгийн газрыг огцруулах гээд байдаг байнаа илийрцэн хүүхэн МАН-ийхантай явалдан барин хэрэгжүүлэх гээд байгаа юм байхдаа
2016-01-20
зочин:
Анх гарахаасаа хүүхдийн мөнгө эхчүүдийн одонгийн мөнгө хасна гэж дэмиирсэн хүндээ.Ард түмэн л лав энэ ерөнхий сайдад дургүй нь ихээхэн хүрч байгаа шүү дээ.уг нь өөрсдийнхөө зардлыг хэмнэх тухай ярьсан бол зүгээр байсан юм даа.Хэн нь гарсан энэ 76 улс орныг хөгжүүлэхгүй юм байна даа
2016-01-20
Эмээ:
МАН ийг дагаад дээшлэх байсан хүмүүс ард иргэд нь Доошлоод байнашдэ
2016-01-20
МАН:
МАНынхан одоо болиосой !!!
2016-01-20
Зочин:
зи гэдэг одой нөхөр ан- г самарлаа .. ан- дахин монголын төрд бүү үзэгд....
2016-01-20
Зочин:
Засаг ямархуу ажиллаж байгааг улсын эз, иргэдийн амьжиргаа тодорхойлно. Муу бол нэн даруй л огцруулах хэрэгтэй. Хэдхэн хоногийг ч болов хожиж улсаа өөд нь татахыг бодох хэрэгтэй биш гэж үү. Юун хэдэн сар тэр чинь ажил хийдэг хүнд урт хугацаа. Чадвартай ЕС өөр нэн даруй солиосой.
2016-01-20
Зочин:
Odoo ogtsoruulaad yu uurchlugduh yum??? Zasgaa ogtsruulah gej bgaa bol neg musun Ih Huralaa taraachixsan ni deer. Ene Uyanga gedeg jaijiisan huuhen er ni bagaar ajillna gej medhgui ats yum aa
2016-01-20
зочин:
САйн ажилласан бол монгулчууд талхаа хувааж худалдаж авах уу, тэнэг ээ, бүх л төрийн болон хувийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болох уу, мал аа
2016-01-20
Зочин:
Улс гэрээ үймүүлж хэрүүл үүсгээд байх нь энгийн бидэнд лав сайхан санагдахгүй л байна. Хөшигний цаана яаж нүүр нь өөрчлөгддөг эсхийг нь харах юмсан.
2016-01-20
Зочин:
Ан сонгуульд ялагдах нь тодорхой.одоонос зи энхболдыг солихоо бодох хэрэгтэй
2016-01-20
Зочин:
Udahgui ugaasaa songuuli bolood soligdono sh dee. Iim yvtsgui yum hiij bhaar yadaj neg ch gsn ur buteemjtei ajil hii l dee Uyanga gishuunee
2016-01-20
зочин:
Оюутолгойн гэрээг дур мэдэн хийж ард түмэн, улс оронд ашиггүй болгосон нь огцруулаад зогсохгүй, хариуцлага тооцох хангалттай үндэслэл шүү
2016-01-20
Зочин:
Хэнээр хэдэн настай засаг байгуулах гээд ингээд байгаа ядаргаатай новшнууд вэ
2016-01-20
Зочин:
Уянга гишүүн огцруулна гээд дайраад байхыг бодоход Ч.Сайханбилэг маш зөв, сайн ажиллаж байгаа юм байна
2016-01-20
зочин:
САйн ажилласан бол монгулчууд талхаа хувааж худалдаж авах уу, тэнэг ээ, бүх л төрийн болон хувийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болох уу, мал аа
Зочин:
Уянга гишүүн огцруулна гээд дайраад байхыг бодоход Ч.Сайханбилэг маш зөв, сайн ажиллаж байгаа юм байна
2016-01-20
Зочин:
Бид ЗГ-ыг оймс шигээ сольдог донтой. Энэ бол Монгол улсын хөгжлийн чөдөр тушаа юм.
2016-01-20
Zochin:
Namiin dargiig ni gensektei ni hus
2016-01-20
Зочин:
Ганц амин зуулга Оюу толгойгоо хувийн компанийн асуудал гээд хаячихсан Засгийн газрыг харж сууснаас тэр компанийх нь үүдийг сахивал ажил олдох....
2016-01-20
Зочин:
Төр тогтвортой байх нь чухал.Огцруулах гээд төрийг тогтворгүй байлгахыг хүсээд байгаа хүмүүсийг дахин сонгохгүй байх хэрэгтэй. Энэ төрийг тогтворгүй байлгах нь Уянга гэх мэтийн гудамжиндаа жагсаад явж байхдаа таарсан авгай нарт болон МАН-ын сармагчингуудад л ашигтай байх.Лав л ард түмэнд ашиггүй.
2016-01-20
Зүгээр суухаар тэмээ хариулахгүй юу даа.:
Огцруул аа огцруул. Юм хийдэггүй, олон түмнээ сонсдоггүй, нүдгүй, хэлгүй ЗГ-аар яадагийн ер нь.Сонгууль болтол наад 76 нь ч зугаатай биз айл гэр болж тоглож тоглоомоо нурааж суухад. Бидэнд ямар ч падлий алга ЗГ байлаа гээд амьдралд нэмэр болж амьжиргаа дээшилж байгаа нь хаана байгаан яршиг. ЗГ-тай газаргүй бид амьдраад байж байх нь л үнэн байх.
2016-01-20
Зочин:
Засаг огцрох нь зөв шийдэл. Үүнээс өөр арга зам байхгүй. Одоо бүр больцгоо. Та нарын хэн нь ч хэрэггүй.