Р.Амаржаргалын саналыг хүндэтгэж байна
2016-01-20

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 20 гишүүн гарын үсэг зурж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн бариад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

 

-Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байгаа энэ үед Засгийн газрыг огцруулах  асуудлыг өргөн барьсан нь хэр цагаа олсон үйлдэл вэ?

 

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг  огцруулах гарын үсгийг нэлээд дээрээс цуглуулж эхэлсэн. Ерөнхий сайдаар анх томилогдож байхад нь “хэрэв Оюутолгойн гэрээг улам буруу тал руу нь явуулвал огцруулах төсөл өргөн барина” гэдгээ би мэдэгдэж байсан. Тийм ч учраас Ерөнхий сайдыг томилоход хоёрхон гишүүн эсрэг санал өгсний нэг нь би байсан. Тухайн цаг үед хийж, хэлж байснаа л би үргэлжлүүлж байгаа. Луйвар, буруу үйл ажиллагааг зогсооход оновчтой цаг үе гэж байхгүй. Үүнийг цаг хугацаа хүлээгээд байлгүй даруй явуулах ёстой гэж үзэж байна. Засгийн газар буруу зүйл хийж байвал “Сонгууль болох гэж байгаа юм чинь яах вэ. Луйвар дээрмээ хийж л байг” гэж хандаж болохгүй. Энэ бол зарчим. Тийм учраас өргөн барих нь гарцаагүй. Харин огцрох үгүйг УИХ-ын гишүүд олонхиороо шийднэ.

 

 

-Огцруулах үндэслэл хангалттай гэж үзэж байна уу?

 

-2021 оноос Оюутолгойн гэрээний ашгийг монголчууд хүртэж эхлэх байсан. Үүнийг 2037 он болгон холдуулсан. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа зэсийн орд, дагалдах баялаг асар их ийм ордоос монголчууд ер нь ашиг хүртэхгүй болгож байгаа учир Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барихаас өөр арга байсангүй. Энэ бол хангалттай үндэслэл.

 

 

-“Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа юу?

 

-Бүлэг энэ асуудлаар тусгайлан хуралдаагүй байна.

 

 

-МАН-ын бүлэг орон нутгийн мандатын тоог бууруулахгүй гэж байгаа. Үүгээр барьцаа хийгээд таныг МАН-ынхантай нийлж ийм үйл ажиллагаа явуулж байна гэж үзэх гишүүд байна.

 

-Би бусад асуудлыг мэдэхгүй. Ямар ч байсан “Дубайн гэрээ” Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байгаа. Гишүүд энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрч л гарын үсэг зурсан.

 

 

-Огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдээс Р.Амаржаргал нэрээ татаж авах хүсэлт гаргасан байсан?

 

-Энэ үндэслэлийг надтай нийлээд УИХ-ын 20 гишүүн зөвшөөрсөн. Өчигдөр төслийг өргөн барьснаас хойш Р.Амаржаргал гишүүн нэрээ авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүний саналыг би хүндэтгэж байна. Зохих журмын дагуу хүсэлтээ гаргаад нэрээ авах байх.

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уянга хятад юм байна.
2016-01-20
ЗОЧИН:
Энэ авгай дахиж сонгогдоно гэж зүүдлээд л тэнэг тэнэг үйлдэл гаргаад явах юмаа.Өмнөөс нь ичиж үхмээр хүмүүс их байх юмдаа
2016-01-20
ЭХ:
Тэнэг хүүхэн дандаа цагаа олоогүй юм хийж явна шүү
2016-01-20
ulaan:
ene huuhen ih gai boloogui deeree uhaaraisai daa ene huuhnii orond saihanbileg chadbartai bolobsroltoi medlegtei zaluu shuu vu ni buruudaad bgaa vm boldoo
2016-01-20
Зочин:
ene ergui abgai zahialgaar jagsaal hiij amidralaa zalguuldag baisnaa boliod zasag unagana gej shantaaj hiij amidralaa zalguuldag bolj argagui tomo boljee
2016-01-20
зочин:
Уянга гэдэг хүүхэн улс төрч ухаантай юм бол цаг хугацаа, нөхцөл байдлаа үнэлж сур гэмээр байна. Бас ганц удаа их хуралд суугаад улс төрч болдоггүй юм. Улс эх орноо бодож байгаа бол энэ хүнд цаг үед нь дэмжээд энэ улсынхаа төлөө яв. Эсвэл та хазайхад нь түлхэж бусдын өгөөш болгох сонирхолтой хүн юм уу
2016-01-20
Зочин:
Улс оронд ирэх орлогыг хойшлуулсан байхад хангалттай биш гэж үү.
2016-01-20
Зочин:
ийм балай шахуу юмнуудыг яаядаа байз
2016-01-20
авгай минь:
энэ авгайг зайлуулаач ээ улс төрөөс. бузарлаж дууслаа. самуурсан эм улс гүрнийг сүйтгэнэ шүү
2016-01-20
111111:
Сэдсэн зуйлийгнь дэмжиж байна. Гагцхуу Зи дарга ЕС болохыг хусэхгуй л бол Сайхнааг унагахгуй. Зи ч одоохондоо ЕС байснаас УИХ-н спикер байсан нь сандаачлан суухад хэрэгтэй байгаа
2016-01-20
Зочин:
энэ хүүхэнд үнэхээр төрийн түшээ хүний ноен нуруу алгаа.яг 10 жилийн өмнөх гудамжны тэмцэгчийн арга барил хэвээрээ.
2016-01-20
Unshigch:
eryyl uhaan bhgyi iim hyyhen odoo yaana daa. iim hyniig songood gargaj baidag oorsdodoo l gomdohoos. emegtei hynii uhaan alga daa. mongo oloh naimaa hiih gej iim asuudal oruulsan bh daa bodvol. bair hyrtel avch baisan gee biz dee. ehner nohor setgyylch 2-laa shantaajchin yum baina
2016-01-20
Зочин:
Амаржаргал гишүүнийг АН дотроо албан тушаалын наймаа хийддэгүй арай дээр гэж бодож явсан худлаа нөхөр байжээ
2016-01-20
бай:
энэ нэг популист шантаажчин балиар хүүхэн болиосой.
2016-01-20
zochin:
Demjij bn
2016-01-20
teneg:
энэ төр самарсан тэнэг хүүхэн зайлах цаг нь болсон болчимгүй, чадваргүй худлаа шударга цайраалсан хүмүүсээ таньсаар байнаа
2016-01-20
Зочин:
kkkklkkk
2016-01-20