Огцруулах асуудлаар оноо авдаг цаг биш, “поп”-уудаа
2016-01-21

Өс хонзонгийн сэдлээр төр засгаараа тоглож болдог дампуурсан тогтолцоогоо засахгүй гэж гүрийсний гай өнөөдөр гарч байна. Хэн нэг улстөрчийн баг зүүсэн нөхөр ард түмнээс “кок” үнэлгээ авахын тулд сайд огцруулж гүйдэг “гажиг” тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр халах тухай асуудал шинэ оны өмнөхөн яригдсан ч “эх оронч” популистуудын эсэргүүцэлтэй тулгараад чадаагүй юм. Чадуулахыг ч тэд хүсээгүй гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж харууллаа.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй 20 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн хүрээнд анхаарал татах гэхээсээ илүүтэй шүүмжлэл дагуулж эхлэв. Огцруулах төслийг өргөн барьсан даруйд цахим сайтууд огцруулахыг дэмжиж байгаа, эсвэл дэмжихгүй юу гэсэн санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь “Улс төрийн тогтворгүй байдал сайн зүйл дагуулахгүй. Тиймээс огцруулахыг дэмжихгүй” гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын гишүүд дотор ч ийм бодолтой гишүүд олон байсан учраас аргаа барсан намын дарга шантааж хийхийн тулд дөрвөн гишүүнийг шодож тогтоолын төсөлд гарын үсэг зуруулсан гэх.


Эрхэм гишүүн Г.Уянга огцруулах шалтгаанаа Оюутолгойн далд уурхайн төсөлтэй холбон тайлбарлаж байгаа. Гэсэн ч үндсэн зорилго нь өөр байсан гэдэг нь улс төрийн хүрээнд өрнөж буй олон үйл явдлаас тодорхой байгаа юм. Үндсэн хуулиа зөрчсөн, хүн амын тоондоо үндэслэж мандатыг нэмэх зарчим алдагдсан гэдгийг эрх баригч нам сүүлийн үед их ярьж буй. Тиймээс энэ асуудлыг гарган тавьж иргэдийн дэмжлэгийг хүлээж эхэлсэн. Харин үүнийг тууштай эсэргүүцэгчид нь МАН-ынхан.


Нөгөө талд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаанд ороод байсан барилгын салбарын ипотекийн зээлийг АН-ын гишүүд хэвийн үргэлжлүүлэх гарцыг олж хуулийн төсөл санаачлан батлуулсан. Улмаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлуулж ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгосноор урьдчилгаа төлбөрийг нь 20 хувь, зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах боломж бий болно. Энэ мэт иргэдийн талархлыг хүлээсэн ажлыг эрх баригч нам шуурхай хэрэгжүүлж эхэлсэн нь Ардын намыг сандралд оруулсан хэрэг. Сандарч байгаа нь ч ил тод харагдаж эхэлсэн.


Ямар ч хамаагүй аргаар эдгээр бодлогын ажлыг гацааж, иргэдийн анхаарлыг сандал суудлын хэрүүл рүү чиглүүлэх гэсэн явуургүй улстөрдөө тэд Г.Уянга гишүүний тогтоолыг ашиглаж АН руу чиглэсэн шантаажаа эхлүүлсэн нь энэ юм. Цаг хугацааг ч тэд нарийн тооцож. Тогтоолд гарын үсэг зурсан бие даагч гишүүдийг бол ойлгоход ядах зүйлгүй. Тэдний хувьд сонгууль эхэлсэн нь чухал. Оюутолгой ярьчихвал оноо авах болов уу гэсэн ядмагхан улс төр хийж байгааг нь одоо хүн бүхэн мэддэг болсон. Огцруулах бичигт гарын үсэг зурсан 20 гишүүн гэхээс илүү АН-ын гишүүд энэ удаад эв нэгдлийг эрхэмлэж чадвал энэ тийм ч сүржигнэх тогтоол биш.


Гэхдээ эрхэм популист, шантаажлагчдын энэ бичиг улс оронд ямар хор хохирол учруулахыг бодоод үзэхэд гэмгүй юм. Энэ долоо хоногт Лондон, Нью-Йорк гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурахаар байжээ. Харамсалтай нь огцруулах бичиг үүнд саад болж, гэрээ хойшлохоор болсон аж. Төрийн том ажилд тээг болсон эхний шалтгаан энэ. Хоёрдугаарт, олон улсын хөрөнгийн бирж дээр Монгол Улсын гаргасан “Мазаалай” бондын үнэлгээ өсч байх үед огцруулах бичиг өргөн барьсан нь бондын үнэлгээг буурахад хүргэсэн байна. Энэ шийдвэр эх орноо боддог, иргэдийн эрх ашгийг өмнөө тавьдаг улстөрчдөөс гараагүй гэдэг нь илт. УИХ-ын чуулганаар хэлэлцэх түм буман хуулийн төсөл дарааллаа хүлээчихээд байхад “Энэ сайд таалагдахгүй байна.


Эхнийх нь ч угаасаа таалагдаагүй. Дараагийнх нь бүүр таалагдахгүй” гэсэн хөгийн популизм хийсэн 20 гишүүний улстөржилт газар авахгүй өнгөрөөсэй. УИХ-д, улстөрчдөд одоо сандал ярьж хэрэлдэх цаг үлдсэн бил үү. Намрын чуулган завсарлахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдчихээд байна. Хаврын чуулганы хугацаа байгаа ч сонгуулийн сезон эхэлчихсэн цаг үед тэдэнд хууль хэлэлцээд суух цаг зав байхгүй нь тодорхой. Бүтэн дөрвөн жил хэрэлдэж хэлэлцээд баталж чадаагүй түм буман хуулийн төслөө баталж чадаагүй байж дахиад л сандал суудал оруулж ирсэн нь С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн цагаа олсонгүй. Улстөрч хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ, үзэл бодол байлгүй л яахав.


Гэвч одоо цаг нь биш. “... Ерөнхий сайд ирж л байдаг, явж л байдаг. Гэхдээ алдагдсан боломж ард түмний амьдралд эргэж олддоггүй. Сайханбилэг тийм ч чухал дүр биш боловч улс төр тогтвортой, Засгийн газарт хийх ажил их байна. Оюутолгой бол одоо гучдугаар асуудал. Таны хэлж байгаа улс орны эрх ашиг бол өнөөдөр дэнслэх бус өчигдөр бодох зүйл байсан. Эх орондоо үнэхээр хайртай, бидний амьдралыг бодож, санаж байгаа бол өнөөдөр Оюутолгой-г явуулахаас өөр сонголт, хувилбар байна уу. Хүн маргаашаа харах боловч өнөөдөр өлсөхгүй байхыг хүснэ. Өвдөхгүй, гундахгүй явахыг бодно.


Ер нь ам нээхэд, улстөрчдийн гаргаж буй уйваагүй үйлдэл бүр тээр дор байгаа бидний амьдралд хүндрэл үүсгэж байна. Амьдрах хүслийг минь унтрааж байна.....”Энэ бол өөрийн нүүр номын хуудаснаа сэтгэгдлээ бичиж үлдээсэн жирийн нэг залуугийн бодол. Түүн шиг бодолтой олон зуун залуус байгаа. Тэд ч үгээ хэлж эхэлсэн. Оюутолгойдоо ч асуудал биш. Тэр залуусын сонирхох асуудал биш. Амар тайван хотдоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж, өөрийн гэсэн орон байртай сайхан амьдруулах боломжийг өгнө гэсэн амласан улстөрчид өнөөдөр түүнийгээ өгсөн бил үү.


Байгалийн баялгаа ашиглаж баян тансаг амьдрал өгнө гэж амласан улстөрчид өнгөрсөн дөрвөн жил юу хийв. Тэд зөвхөн албан тушаалаар нэгнээ шантаажилж, телевизээр гоё харагдахын тулд аманд орсноо бурсан. Уул уурхайн том ордуудыг зөв явуулахын оронд тэндээс хэдэн төгрөг ахиухан авахын тулд тээг садаа тавьж шантаажилсан. Сайдыг огцруулах болохоор танхимдаа багтах зайгүй цуглаж, улсын хөгжил ярихаар өрөө өрөөндөө ороод нуугдаж суусан. Залуус бухимдаж байна. Нийгэм өөрчлөгдөж байна, улстөрчид өө. Бидэнд тогтвортой төр, бодлоготой улстөрчид хэрэгтэй байна. Юу ярьж байгаагаа мэддэггүй, хэсэг бүлэг шоучид бидэнд хэрэггүй. Төр тогтворгүй байсан өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэн хожсон юм бэ.


Хэн ч хожоогүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улс гуйлгачны дүрээр амьдарлаа. Баялгаа ашиглаад явах гэхэд эх орон ярьсан шантаажлагчид гацаадаг учраас энэ улс хөгжсөнгүй. Уянгын халилтай огцруулах бичиг бидний амьдралд огтхон ч хэрэггүй. Бидэнд бодлого шийдвэр, зоригтой өөрчлөлт, хямралгүй сайхан амьдрал чухал. Сайдыг өөр хэн нэгнээр солиод сайжирдаг байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад амьдрал сайхан болох байсан биз дээ.


Гэсэн ч тийм зүйл болоогүй. Цаашдаа ч болохгүй. Өргөдөл өгсөн нэг нь шударга дүртэй харагдаж мэдэх юм. Огцруулах бичгийг ашигласан МАН-ынхан хүссэнээ авч болно. Гэвч эцсийн дүнд ард түмэн л хохироод үлдэнэ. Эрх баригч нам өөрсдөө үүнийгээ ойлгож, Засгийн газраараа туг тахихгүй гэдэгт итгэе. Чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар тэд нэг нам шиг нэгдмэл байж ард түмний эрх ашгийг хүндлээсэй.


ҮЗХ-ны хурлаараа эв нэгдлээ чухалчилна гэсэн хүлээлт ард түмэнд бий. 20 гишүүний огцруулах бичиг ганц л хангалттай баримт байсан ч хоёр гараа өргөөд дэмжихсэн. Харамсалтай ч энэ улс төрийн өчүүхэн шантааж, нэр алдрын төлөөх амбийц хөөсөн үйлдэл болсон нь харамсалтай. Засгийн газрыг өнөөдөр огцрууллаа гээд дахиад л албан тушаал хуваарилах, орны сайдуудыг томилох гэсээр хугацаа алдана. Дараагийн сонгуулиас өмнө сайдуудаа томилж чадахгүй, эмхэндээ орох гэж хугацаа алдсаар байгаад өнөөдөр хэрэгжүүлэхээр эхлүүлсэн бүх ажил нурж унана. Ийм сонголтыг сөрөг хүчнээс өөр хэн ч хүсэхгүй.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох
Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН бүүр сүйтгээд хаялаа ш дээ, хурдан салж ард түмний амьдралаа өөд нь татахгүй бол ямар их ядуурч, нийгэм ямар бухимдалтай болж байгааг харалдаа, энэ бүхнийг халхавчлах гэж бас , сонгуулийн шоу хийж байгаа АН-аас хурдан салцгаах хэрэгтэй байна аа, 4 жил хийх эрх мэдэл энэ намд өгсөн юу ч хийгээгүй хулгай хийхээс өөр, одоо гэнэт ухаантай болоод байгаа нь нөгөө л 12 онд тархи угаасан үйлдэл давтагдаж байна, түмэн олон минь бүү март,
2016-01-22
Зочин:
Нямдоржийг Уянгын оймс триконд хавчуулагдаад ороод ирнэ гэж хэн санах вэ сонин юм согтуу байсан юм болов уу,Су,Отгоо,хаян нарыг Уянга сугандаа хавчуулаад ороод ирэхэд хүмүүс гайхахгүй шүү дээ Хариулах
2016-01-21
Зочин:
YAMAR ULS HURUNGU ORUULALTGUIGEER HUGJDUGGUI YUM. GADAADIIN ORNUUD BIE BIENEESEE URSUJDUJ HURUNGU ORUULALTIIG TATHIIG HICHEEJ MONGOLCHUUD OISHOOKHGUI BA GEDEG BOL HUMUUSIIN UHAMSAR DUNDAD ZUUNII UYEDEE BNA GESEN UG. HURUNGU ORUULALT GEDEG BOL AJLIIN BAIR BII BOLGONO GESEN UG. TERIIGEE DAGAAD OLON JIJEG SALBARUUD BII BNO. HUMUUSIIN HUDALDAN VAH CHADVAR DEESHLENE, YUM SURCH AVNA GEDEG MASH OLON TALIIN ASHIGTAI. BID BAIGLAIIN BAYLAGAA ZUV ZOHISTOI ASHIGLAAD ERGUULEED BAIGALIA TORDOOD YAVJ BNO. CHADAHGUI BUTEHGUI GEDEG ASUUDAL BOL HAMGIIN ZALLKHUU ARCHAAGUI HUMUUSIIN L AMNII ULGER. SINGAPORE ULS GEHED MANAIKHTAI ADIKHAN 3 HAN SAYA HUN AMTAI. DEEREES NI 3 SAYA GADAADIINKHAN AMIDARDAG . NIILEED ENE JIJEG GAZAR 6 SAYA HUN SAIKHAN AMIDARCH BNA. HEN NEGNI ERKSHEELD ORCHINO GEJ MANAIKHAN SHIG HII HOOSON YUM BODDOOGUI ZUVHUN BODIT BAIDAL DEEREE AJILLAJ IREEDUIGEE HARJ AMIDARDAG HUMUUS. GADAADIINKHNAAS SURALZAKH YUM ZUNDU SHUU. UNUUDUR BIDEND UNEHEER UURSDUU HUGJIKH CHADAL ALGA. TEDNEES SURAAD ER
2016-01-21
Зочин:
ЗАЙЛ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧИД ХУ Ж АА НАР
2016-01-21
Mongol khun:
Uchnuun zeel avsan, tegsen murtluu ediin zasag n elgeeree hewtchihsen, Odoo dahiad zeel awna geed yariad suuj bdag arai l dendvv teneg yumaa, eswel albaar mongolchuudiig ingej svirvvlj bga hujaa nariin tagnuul erliizvvdiin bodlogo bh, Mongolchuud bosoh tsag bolson bna...
2016-01-21
Зочин:
Оюу толгойгоос. Авах ашгийг 17 жилээр ухрааж 2021 бус 2038 болгОсныг хэрхэвч зовтгож болохгуй буй за
2016-01-21
Зочин:
Зовхон ганц уул уурхай, гадны хоронго оруулалт дагаж хогжихгуй, бусад салбар аа хогжуул, монголчуудуу дэмж оорсдодоо найд
2016-01-21
Зочин:
Ene bichsen Hun Оюу толгой жил бур 2 тэрбум ам долларын борлуулалт хийж 100 сая ам доллар буюу 5 хувийг л монголд толж буйг албаар мэдэхгуй царайлж Оюу толгой гацсан юм шиг худал ярих юм
2016-01-21
Зочин:
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ГАДААДААС ХЭДЭН САЯ ДОЛЛАРААР НЬ ЗЭЭЛ АВААД МОНГОЛ УЛС ЫН ЧИНЬ ЭДИЙН ЗАСАГТ УЛАМ ХҮНДРЭЛ ЧИРЭГДЭЛ УЧРУУЛААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ЧААВААС
2016-01-21
Hi:
10 huviin hyytei Mazaalai bond avah tegeed zuv ym uu?
2016-01-21
зочин:
Өнөртогтохтой 100 хувь санал нэг байна.Цагаа олоогүй УЛС ТӨР ХИЙЖ БАЙНА.эРХ БАРИГЧ НАМААС САЯ ХЭД ХЭДЭН ЗӨВ ШИЙДВЭР ГАРСАН.Үүнд МАН болон бие даагчид боож үхэхнээ.
2016-01-21
зочин:
Уянга бол хэлэх ёстой л хүний нэг Гэхдээ зөв бурууг нь сайн бодох ёстой. Ер нь тийм л цэцэн тэргэн их юм мэддэг бол ингэе тэгвэл сайжирмаар байна гээд үг хэлэх эрх нь байна. ТВ-9 ийн коментийн галзуу шиг юм яриад байж болохгүй
2016-01-21
Зочин:
Та нар өөсрдийгөө сэтгүүлч эрт гэж бүү бодоорой. Учир ухааныг нь олоод судлаад, улс орон, ард түмний төлөө дуугарч чадахгүй, уяаны нохой болж байгаадаа их нүгэл хурааж байгаа шүү. Бодоорой.
2016-01-21
судлаач:
Хэн ч хожоогүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улс гуйлгачны дүрээр амьдарлаа. Баялгаа ашиглаад явах гэхэд эх орон ярьсан шантаажлагчид гацаадаг учраас энэ улс хөгжсөнгүй. Уянгын халилтай огцруулах бичиг бидний амьдралд огтхон ч хэрэггүй....Гэнэ үү. Битгийн инээд хүргээд бай л даа. 25 жил зарсан. Гадагшаа гарах баялаг ердөө ч хороогүй. Өдөр бүр урс ч л байгаа. Гэтэл хаа байна. Сүүлдээ бүүр өрөнд ороод хүртэл өвдөг сөгдөөд өгдөг болсон. Хаана юу гацсан юм инээд хүргээд бай л даа.
2016-01-21
bats:
Ogtsroh uildelee uuruu l hiisen shuu dee tsalin hasna huuhdiin mungu yalgawartai olgono geed l uuriinhuu tsaling hasna gesen bol eh oronch baih bailaa
2016-01-21
hhahah:
Barag ooroo ogtsrokh yostoi shaltgaan baikhad ogtsrokhgui baigaa huniig ogtsrruulakhad bolokhgui zuil ugui
2016-01-21
Зочин:
ogtsoroh shaltag shaltgaan n todorgoi bol minut ch aldaj bolohgui
2016-01-21