Салютын үйлдвэрт дэлбэрэлт болжээ
2016-01-21

БНХАУ-ын зүүн өмнөд хэсгийн Цянси мужид байрлах салютын үйлдвэрт өчигдөр орон нутгийн цагаар 1.00 цагт дэлбэрэлт болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн үеэр шөнийн ээлжинд ажиллаж байсан 25 ажилтан түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн  байна. Мөн дөрвөн хүн сураггүй алга болжээ.

 

Ослын газар 140 аврагч, хоёр үнэрч нохой сураггүй алга бологсдыг эрэн хайж байна. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Цагдаагийнхан уг үйлдвэрийн эзэн гэх долоон хүнийг баривчилж, байцаалт авч эхэлсэн байна.

 

Ирэх сарын 8-ны өдөр Хятадад цагаан сарын баяр болох юм. Энэхүү баяраар хятадууд салют, пуужин олноор худалдан авдаг билээ. Зөвхөн Цянси мужид салютын 158 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна.  Тус хотын дарга дээрх дэлбэрэлтийн дараа эдгээр үйлдвэрт тусгай шалгалт явуулж, аюулгүй байдлыг нь шалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za bolj... Geh ni haashaa yum? Ene tengerluu buuddag, hun tsochooson yumd durgui hureed baidag yum. Manaihand hujaa udam olon baidag biz. Buuduulaad l..
2016-01-21
Зочин:
юун наадам юун цагаан сар гэдэг юм болж дээ
2016-01-21