Давос: Нөлөө бүхий улсаар АНУ тодорчээ
2016-01-21

Швейцарын нийслэл Давос хотноо 46 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Уг уулзалтын үеэр “Дэлхийн хамгийн нөлөө бүхий улс”-ыг тодруулдаг уламжлалтай билээ. Энэхүү жагсаалтыг АНУ тэргүүлж, ОХУ удаалсан тухай “CNN” агентлаг мэдээлэв.

 

“Вашингтон ДНБ-ийнхээ 3.5 хувийг Пентагонд зарцуулдаг. Харин Кремль батлан хамгаалах салбартаа ДНБ-ийнхээ 4.5 хувийг зарцуулдаг” хэмээн тус агентлаг мэдээлжээ. Энэхүү жагсаалтын эхний 10 байрт БНХАУ, Герман, Их Британи, Франц, Япон, Израйль, Саудын Араб болон Өмнөд Солонгос улс багтсан байна.

 

Аялал жуучлал болон боловсролын салбараар тэргүүлэх шилдэг орнуудын жагсаалтыг Герман тэргүүлжээ. Удаах байрт Канад, Их Британи, АНУ, Швед, Австрали, БНХАУ багтсан байна.

 

Зохион байгуулагчид нийт 36 орны 16 мянган иргэнээс дээрх санал асуулгыг явуулж, шилдгүүдийг тодруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ЭНЭ Ч ҮНЭН Л ДЭЭ ӨНӨӨГИЙН ДЭЛХИЙ EРТӨНЦИЙГ АМEРИК ОРОС ХЯТАД ГУРАВ Л АТГАЖ БАЙНА ДАА.МАНАЙ МОНГОЛ УЛС МЭТИЙН ЖИЖИГ ОРНУУД ИХ ГҮРНҮҮДЭЭС ХАРААТ ШҮҮ ДЭЭ ӨӨРИЙН ГЭСЭН НЭР ХҮНД ДЭЛХИЙД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ ЮУ Ч БАЙХГҮЙ ГАДНЫ ОРНЫ ЭРХШЭЭЛД ОРСОН НЬ ҮНЭН.ТЭГЭХЭД ЭНЭ АГУУ ХҮЧИРХЭГ ТОМ ЭДИЙН ЗАСАГ ЦЭРЭГ АРМИ ТEКНИК ТEХНОЛОГИТОЙ АМEРИК ОРОС ЗЭРЭГ УЛСУУД ҮНЭНХҮҮ ХҮЧТЭЙ ХИЙМОРЬЛОГ ГАЙХМААР МУНДАГ БАЙНА.
2016-01-24