Их цас онц байдал зарлахад хүргэв
2016-01-21

Японы ихэнх нутгаар их хэмжээний цас орж, зарим бүс нутагт онц байдал зарлахад хүрсэн тухай “NHK” агентлаг мэдээллээ. Онцгой байдлын газраас мэдээлснээр “Симькава мужид орсон цасны улмаас 7000 өрх цахилгаангүй болсон. Өчигдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоосон. Уг мужид 150 см-ийн цасан бүрхүүл тогтсон. Зарим мужид 70-100 см-ийн цасан бүрхүүл тогтсон” гэжээ.

 

Саппорад цасны улмаас 70 настай нэг эрэгтэй амиа алдсан байна. Өчигдрөөс эхлэн Саппорагийн удирдлагууд орон нутаг дахь нислэгүүдээ зогсоосон бол өнөөдрөөс эхлэн хурдны галт тэргийг зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь цасан шуурганы улмаас үзэгдэх орчин муу байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
ордоггүй л байхгүй юу
2016-01-21
Монгол:
Монголын нэг хэсэгт өдийд 150 см,тун үгүйдээ,70-80 см цас орвол хэдэн малнаас нь нэг ч үлдэхгүй,хувхай модоо барина гэсэн үг.
2016-01-21
хэхэ:
ордоггүй л байхгүй юу